ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хурлын товч мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Франкофон карьер хөгжлийн төвийн үйл ажиллагааны танилцуулга
- Сонгон шалгаруулалтын дүн, ярилцлагад тэнцсэн В.Ганболдыг 2021.11.01-ээс Эдийн засгийн тэнхимийн компьютерын лаборантаар ажиллуулах тухай
- Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн туслах ажилтан А.Цэнд-Аюуш хувийн зардлаар Ирланд улсад хэлний бэлтгэлд суралцах болсон тул 2021.11.15-ны өдрөөс 3 сарын чөлөө авах тухай
- Химийн тэнхимийн лаборант Д.Номин-Эрдэнийн 2021.06.24-2023.06.01 хүртэл хүүхэд асрах чөлөөтэй байгаа хугацаанд түр орон тооны лаборант авч ажиллуулах
- Антропологи, археологийн тэнхимийн багш Д.Долгорсүрэнд буцалтгүй тусламж олгох тухай
- Багш нарын аттестатчиллын дүнг танилцуулах
Хурлын шийдвэр:
- Франц хэлтэн орнуудын инновац, хамтын ажиллагааны төвийн нэрийг Франкофон карьер хөгжлийн төв нэртэй болж өөрчилсөн асуудал, цаашид хийх үйл ажиллагааны талаар МУИС-захиргааны зөвлөлийн хуралд оруулахаар шийдвэрлэв.
- Сонгон шалгаруулалтын дүн, ярилцлагад тэнцсэн В.Ганболдыг Эдийн засгийн тэнхимийн компьютерын лаборантын албан тушаалд 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс туршилтын хугацаагаар ажиллуулахаар шийдвэрлэв.
- Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн туслах ажилтан А.Цэнд-Аюушид 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 3 сарын хугацаатай чөлөө олгож, НДШ-ийг ХДЖ-ын 7.3.6 дахь заалтын дагуу байгууллагаас төлөхөөр шийдвэрлэв.
- Химийн тэнхимийн лаборант Д.Номин-Эрдэнийн хүүхэд асрах чөлөөтэй байгаа хугацаанд лаборантын түр орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлуулахаар шийдвэрлэв.
- Антропологи, археологийн тэнхимийн багш Д.Долгорсүрэнд ХДЖ-ын 8.2.1.4-д заасны дагуу буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэв /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
- Багш нарын аттестатчиллын дүн, ажлын тайланг МУИС-ийн нэгдсэн ажлын хэсэгт хүргүүлэхээр шийдвэрлэв.


