ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Хос, хавсарга хөтөлбөрөөр оюутан суралцуулах тухай
- Археологийн судалгааны төв байгуулах тухай
- Тэнхимийн эрхлэгчээр томилогдон хугацаа нь дууссан тэнхимийн эрхлэгч нарын ажлын тайланг тэнхим, төвөөр хэлэлцүүлсэн тухай
Газарзүй В.Батцэнгэл
Сэтгүүл зүй, ОНХ Б.Наранбаатар
Улс төр судлал Ж.Төртогтох
Монгол хэл, хэлшинжлэл Б.Түвшинтөгс
Философи, шашин судлал Б.Дагзмаа
Утга зохиол, урлаг судлал Г.Нандинбилиг
Гадаад хэлний төв Д.Отгонтуяа
- Улс төр судлалын тэнхимийн зөвлөх проф С.Базарпүрэв, Газарзүйн тэнхимийн дэд проф Д.Даваадорж нарт арга хэмжээ авах тухай
- ХУС-ын захиргаанд нягтлан бодогч Ё.Дэлгэрдуламын жирэмсний амралттай байх хугацаанд нягтлан бодогч түр орон тоонд авч ажиллуулах тухай.
Хурлын шийдвэр:
- Хавсарга хөтөлбөрт суралцах хүсэлт гаргасан Б.Энхзул, Г.Оюун-Эрдэнэ нарыг бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар, хос хөтөлбөрт суралцах хүсэлт гаргасан нэр бүхий 16 оюутныг МУИС-ийн захирлын тушаал гаргуулахаар шийдвэрлэв.
- Антропологи, археологийн тэнхим, НУС-ын Эрдмийн зөвлөлийн хурлын тэмдэглэл, шийдвэрийг үндэслэн Археологийн судалгааны төв байгуулах, тус төвийн захирлаар доктор, дэд профессор Ц.Төрбатыг томилуулах саналыг МУИС-ийн захиргаанд хүргүүлэхээр шийдвэрлэв.
- Хугацаа нь дуусаж тайлангаа хэлэлцүүлж үнэлүүлсэн тэнхимийн эрхлэгч В.Батцэнгэл, Б.Наранбаатар, Ж.Төртогтох, Г.Нандинбилиг, Б.Түвшинтөгс, Д.Отгонтуяа, Б.Дагзмаа нарыг тэнхимийн эрхлэгчээр үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэрийг ЗХНГ-т уламжлахаар шийдвэрлэв.
- Улс төр судлалын тэнхимийн зөвлөх профессор С.Базарпүрэвийн зөвлөх профессороор ажиллуулах гэрээг энэ хичээлийн жилийн 1-р улирлаар тасалбар болгож, цаашид зөвлөх профессороор ажиллуулахгүй байхаар шийдвэрлэв.
- Тэнхим, салбараас ирүүлж байгаа саналыг үндэслэн Газарзүйн тэнхимийн дэд профессор Д.Даваадоржийн цалинг 1 сарын хугацаатай үндсэн цалингийн 20%-р бууруулах арга хэмжээ авах тухай бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаал гаргахаар шийдвэрлэв.
- ХУС-ын захиргаанд нягтлан бодогч Ё.Дэлгэрдуламын жирэмсний амралттай байх хугацаанд нягтлан бодогч түр орон тоон дээр авч ажиллуулах зарыг ЗХНГ-т хүргүүлэхээр шийдвэрлэв.


