ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцэх асуудал:
- Утга зохиол, урлаг судлалын тэнхимд А.Цэнд-Аюушийг чөлөөтэй байх хугацаанд тэнхимийн туслах ажилтнаар И.Даваадоржийг түр орон тоонд авч ажиллуулах тухай
- Багш нарт судалгааны ажлын зардал, багш, ажилтанд урамшуулал олгох тухай
Хурлын шийдвэр:
- Сонгон шалгаруулалтын дүн, тэнхимийн ярилцлагад тэнцсэн И.Даваадоржийг Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн туслах ажилтан А.Цэнд-Аюушийн чөлөөтэй байх хугацаанд 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс түр орон тоон дээр ажиллуулахаар шийдвэрлэв.
- Салбар, нэгжээс ирүүлсэн саналыг үндэслэн багш нарт судалгааны ажлын зардал, 2020-2021 оны хичээлийн жилд хамгийн өндөр түвшний сэтгүүлд 1-р болон холбоо барих зохиогчоор өгүүлэл нийтлүүлсэн судлаачид, МУИС-ийн дэд профессор цол хүртсэн, докторын зэрэг хамгаалсан багш, аттестатчилалд өндөр үнэлгээ авсан ажилтан, зарим захиргааны ажилтнуудад ажлын үр дүнг үндэслэн урамшуулал олгохоор шийдвэрлэв. /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/


