“Гадаад хэл соёл судлал” сэтгүүлд өгүүлэл хүлээн авна. – Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль

“ГАДААД ХЭЛ СОЁЛ СУДЛАЛ” сэтгүүл

Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбараас эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх, судалгааны ажлын үр дүнг нийтийн хүртээл болгох, хамтын ажиллагааг өрнүүлэх зорилгоор олон улсын ISSN: 2306-3904 дугаартай эрхлэн гаргадаг тус сэтгүүл нь гадаад хэл шинжлэл, гадаад хэлний боловсрол, орчуулга зүй, олон улс-орон судлал гэсэн чиглэлээр жилд нэг удаа монгол, англи хэлээр эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авч хөндлөнгийн давхар хянан магадалгаа хийн, шаардлага хангасан 20 орчим өгүүллийг хэвлэн нийтэлдэг.

Сэтгүүл нь эрдэм шинжилгээний өгүүлэл, сурталчилгааны өгүүлэл, эрдэм шинжилгээний орчуулга, шүүмж, мэдээлэл гэсэн хэсгээс бүрдэх бөгөөд өгүүллийг зохиогч өөрийн хийсэн судалгааны ажлын үр дүнд үндэслэн бичсэн, өөр хэвлэлд хэвлэн нийтлээгүй байх шаардлагатай.

  • Өгүүлэл хүлээн авах: 20210.12-2023.01.31
  • Редакцын зөвлөлийн гишүүд, хөндлөнгийн шинжээчид хянах: 2023.02.01-02.15
  • Өгүүлэлд засвар оруулах: 2023.02.16-03.17
  • Сэтгүүлийг хэвлэлтэд бэлтгэх, хэвлүүлэх: 2023.03.20-04.20

Эрдэм шинжилгээний өгүүлэл болон бусад мэдээллийг хэвлэмэл болон цахим хэлбэрээр хүлээн авна. Эрдэм шинжилгээний өгүүлэлд тавигдах шаардлагыг www.num.edu.mn; www.sas.num.edu.mn сайтаас татаж авч үзнэ үү.

Хаяг: МУИС-ийн хичээлийн 2-р байрны 403 тоот тэнхим (Л.Солонго 88024477)
Цахим  хаяг: mjflc@num.edu.mn; Фэйсбүүк хаяг: гадаад хэл соёл судлал ЭШБ
Холбоо барих: 99006046 (Ч.Сэлэнгэмөрөн), 90196968 (П.Энхжаргал)

Эрдэм шинжилгээний өгүүллийн ерөнхий шаардлага

  1. Бүтцийн шаардлага
  • Өгүүллийн нэр
  • Зохиогчийн мэдээлэл
  • Товч агуулга
  • Түлхүүр үг
  • Удиртгал /судалгааны зорилго, асуулт, арга, хэрэглэгдэхүүн/
  • Судалгааны үндсэн хэсэг
  • Судалгааны үр дүн
  • Дүгнэлт
  • Ном зүй
  • Хавсралт /шаардлагатай бол/ гэсэн хэсэгтэй байна.
Өгүүллийн нэр Монгол, англи хэлээр, том үсгээр бичнэ.
Сэтгүүлийн албан ёсны хэл Монгол, англи хэл. Монголоор бичсэн өгүүлэл англи товч агуулгатай, англиар бичсэн өгүүлэл монгол товч агуулгатай байна.
Зохиогчийн мэдээлэл Сэдвийн доор зохиогчийн нэрийг овгийн эхний үсгийн хамт бичиж 1 гэж дугаарлаад эхний нүүрний доод хэсэгт харьяалагдах байгууллагын нэр, зохиогчийн эрдмийн зэрэг, цол, цахим шуудангийн хаяг, ORCID дугаарыг бичих ба  бусад албан тушаал, цол, гавьяа шагналыг бичихгүй. Олон зохиогчтой тохиолдолд нэр бүрийг тоон тэмдэгтээр ялган тэмдэглэнэ. /Жишээ нь: *Доктор Ph.D, МУИС, ШУС, Хүмүүнлэгийн Ухааны Салбарын Ази судлалын тэнхим, …@num.edu.mn, ORCID дугаар: …/
Товч агуулга Өгүүллийн агуулгыг товчлон 200 үгэнд багтаан англи болон монгол хэлээр бичнэ.
Түлхүүр үг 5-8 түлхүүр үг хэрэглэнэ. Түлхүүр үг нь нэр үг, холбоо үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна.
Өгүүллийн хэмжээ Хүснэгт, зургийн тайлбар болон ном зүйг оруулалгүйгээр /4500-аас дээш/ 9000 хүртэлх үг байна.
Үсгийн фонт Үндсэн өгүүлэл Times New Roman regular, өгүүллийн хураангуй Times New Roman italic
Үсгийн өндөр Гарчиг 14pt; зохиогчийн нэр, хураангуй 10pt, italic; График, диаграмм, зургийн тайлбарыг 10pt өндөртэй үсгээр бичнэ. Ерөнхий агуулга, хүснэгтийн тайлбар, агуулга нь 11pt өндөртэй үсгээр бичигдсэн байна. Мөр хоорондын зай 1,15 байна.
Ашигтай талбайн хэмжээ (margins) A4  (210mm x 297mm) хэмжээтэй, Тop 2 см, Bottom 2 см, Right 2 см, Left 3 см; мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ. Header, footer цэс ашиглахгүй, хуудасны дугаар тавихгүй, өгүүллийн хураангуй болон түлхүүр үг хамтдаа нэг tab/догол мөр зайд бичигдэнэ.

Монгол хэлээр бичиж буй өгүүлэлд цогцолборын  эхэнд догол мөр хэрэглэнэ. Мөрийн эхнээс авах догол мөрийн зай 1 см байна.

Эшлэл – Эшлэл авсан хэсгийн ард дугуй хаалтад уг бүтээлийн зохиогчийн нэр, хэвлэгдсэн он, эшлэл авсан хэсгийн хуудасны дугаарыг АРА форматын дагуу бичнэ. Жишээ нь:

(Шагдарсүрэн Ц., 1991:37-43)

(Туяа Ш., 2014:18-25)

– Цахим эх сурвалжаас эшлэхдээ ямар ч тохиолдолд дан ганц сүлжээний хаяг хэрэглэхгүй ба холбоос хэт урт бол  URL Shortener Link Verkürzer – hamburg.de сайтад хандан  богино хэлбэрт оруулах ба сүлжээнд нэвтэрсэн он сарыг заавал бичнэ.

Ном зүй – Ном зүйд орсон бүтээлийг монгол болон гадаад хэлээрх, цахим эх сурвалж гэсэн 3 хэсэгт, цагаан толгойн дарааллаар жагсааж дугаарлана.

– Өгүүллийн төгсгөлд зөвхөн эшлэл авсан ном, зохиолын нэрсийг зохиогчийн нэрийн цагаан толгойн дэс дарааллаар бичнэ.

– Эшлэл аваагүй зохиол бүтээлийг ном зүйд оруулахгүй.

Агуулгад тавигдах шаардлага

  1. Тус сэтгүүлд хэвлүүлэх эрдэм шинжилгээний өгүүлэл нь өмнө нь өөр сэтгүүлд хэвлэгдээгүй, шинэлэг байхын зэрэгцээ судлаачийн ёс зүйн хэм хэмжээ, үүнд тавигдах шаардлагыг хангасан байна. (МУИС-д эрдэм шинжилгээний сэтгүүл эрхлэн хэвлүүлэхэд баримтлах журамтай NUM-erdem_shinjilgee_setguuliin_juram.pdf холбоосоор танилцана уу.)
  2. 2017-2018 оны хичээлийн жилээс сэтгүүлийн чанарыг улам сайжруулах үүднээс эрдэм шинжилгээний бичигт хэвлүүлэхээр ирсэн өгүүллийг редакцын зөвлөлийн гишүүн болон гаднын байгууллагын шинжээчид давхар хянан магадалгаа хийж байгаа бөгөөд шалгуур хангахгүй гэж үзвэл зохиогчид даруй мэдэгдэнэ.
  3. Тухайн судалгааны чиглэлийн дагуу бичсэн, бодит хэрэгцээ шаардлагад нийцсэн, судалгаа сайтай магистрант, докторантын эрдэм шинжилгээний өгүүллийг эрдэм шинжилгээний удирдагчийн (зөвлөх профессор) зөвшөөрөлтэйгөөр хэвлэх бөгөөд хэвлэх боломжтой эсэхийг редакцын зөвлөлийн гишүүд болон гаднын байгууллагын шинжээчид хөндлөнгийн хянан магадалгаа хийснээр шийднэ.

Төлбөр ба нийтийн хүртээл болгох

  1. Үндсэн шаардлага хангасан эрдэм шинжилгээний өгүүллийг эхний хянан магадалгаа хийсний дараа сэтгүүлд хэвлэх боломжтой эсэхийг мэдээлнэ. Хянан магадалгаа хийх зардлыг өгүүллийг хүлээн авах үед авах ба зардлыг буцаан олгохгүй.
  2. Нийтийн хүртээл болгох зорилгоор тухайн оны болон өмнө онуудад хэвлэгдсэн дугаарыг МУИС-ийн номын сан, улсын төв номын санд түгээдэг. Мөн Гадаад хэл соёл судлал ЭШБ фейсбүүк хуудаснаас сэтгүүлийн сүүлийн дугаарт хэвлэгдсэн өгүүллийн тухай мэдээллийг (сэтгүүлийн гарчиг, өгүүллийн хураангуй) авч болно. Сэтгүүлийн дугаараас худалдан авах хүсэлтэй бол доорх хаягаар холбогдоно уу.

Хаяг: МУИС-ийн хичээлийн 2-р байрны 403 тоот тэнхим (88024477 Л.Солонго)
Цахим  хаяг: mjflc@num.edu.mn; Фэйсбүүк хаяг: гадаад хэл соёл судлал ЭШБ
Холбоо барих: 99006046 (Ч.Сэлэнгэмөрөн),  90196968 (П.Энхжаргал)

“ГАДААД ХЭЛ СОЁЛ СУДЛАЛ” сэтгүүлийн редакцын зөвлөл
2022.10.12