Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль

Захиргааны зөвлөлийн 2025 оны 11 дугаар сарын 12-ны өдрийн хурлын мэдээлэл

Хурал: 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 14.20 цагаас 330 тоотод эхлэв.

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

  1. 2025-2026 оны хичээлийн жилийн намрын улиралд НУС-д хос хөтөлбөрөөр суралцах хүсэлт гаргасан оюутны хүсэлт өгсөн суралцагчдын тухай
  2. 2025-2026 оны хичээлийн жилийн намрын улиралд ХУС-т хос, хавсарга хөтөлбөрөөр суралцах хүсэлт өгсөн суралцагчдын тухай
  3. Самбуудоржийн Бадамхандыг ХУС-т 2025.11.12-ны өдрөөс үйлчлэгчээр гэрээгээр ажиллуулах тухай.
  4. А.Ундруулд ажилласан хугацааны цалингийн 40 хувийн нэмэгдэл олгох эсэх тухай.

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

  1. 2025-2026 оны хичээлийн жилийн намрын улиралд хос хөтөлбөрөөр суралцах 5 оюутны хүсэлтийг ССТ-ээс татгалзсан нь оюутны суралцах эрхийг зөрчиж, журамд байхгүй үндэслэлээр хассан тул тэнхимээр дахин хэлэлцүүлэхээр тогтов.
  2. 2025-2026 оны хичээлийн жилийн намрын улиралд хос хөтөлбөрөөр суралцах 1 оюутны хүсэлтийг ИБАСТ-ээс татгалзсан нь оюутны суралцах эрхийг зөрчиж, журамд байхгүй үндэслэлээр хассан тул тэнхимээр дахин хэлэлцүүлэхээр тогтов.
  3. Самбуудоржийн Бадамхандыг ХУС-т 2025.11.12-ны өдрөөс үйлчлэгчээр гэрээгээр ажиллуулахаар тогтож, 11-р сарын 10, 11-ний өдөр ажилласан хөлсийг цагийн хөлсөөр бодож олгохоор шийдвэрлэв.
  4. А.Ундруулд 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд хавсран гүйцэтгэсэн тул уг хугацааны хавсран ажилласны нэмэгдэл хөлсийг үндсэн цалингийн 40 хувиар олгохыг дэмжив.