Захиргааны зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хурлын мэдээлэл
Хурал: 2025 оны 12 дүгээр сарын 03-ны өдрийн 14.20 цагаас 439 тоотод эхлэв.
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
- Геологи геофизикийн тэнхимийн туслах ажилтан Базарсүрэнгийн Лхамдуламын туршилтын 3 сарын хугацаанд ажилласан ажлын тайлан хэлэлцүүлэх, үргэлжлүүлэн ажиллуулах тухай.
- Царцдасын геохимийн судалгааны төв байгуулах тухай.
- У.Эрдэнэбатын тэнхимийн эрхлэгчээр ажилласан хугацааны тайланг хэлэлцүүлэх, тэнхимийн эрхлэгчээр ажиллах багш нарын нэрс хүргүүлэх тухай.
- Б.Мягмарсүрэнгийн тэнхимийн эрхлэгчээр ажилласан хугацааны тайланг хэлэлцүүлэх, тэнхимийн эрхлэгчээр ажиллах багш нарын нэрс хүргүүлэх тухай.
- 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улиралд Эдийн засаг хөтөлбөрт 2 шинэ багш авах тухай.
- Утга зохиол, урлаг судлалын тэнхимд туслах ажилтан авах тухай.
- ШУС-ийн захирлын туслах С.Бат-Оюуны туршилтын 3 сарын хугацааны ажлын тайлан хэлэлцүүлж, үргэлжлүүлэн ажиллуулах тухай.
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
- Геологи геофизикийн тэнхимийн туслах ажилтан Базарсүрэнгийн Лхамдуламын туршилтын 3 сарын хугацаанд ажилласан ажлын тайланг хангалттай гэж үзэн, үргэлжлүүлэн ажиллуулахыг дэмжиж ЗХНГ-т хүргүүлэхээр тогтов.
- Царцдасын геохимийн судалгааны төв байгуулахыг дэмжиж захиргаанд уламжлахаар тогтов.
- Археологи, антропологи, хүн ам зүйн тэнхимийн эрхлэгчид Ц.Төрбат, Ч.Амартүвшин нарын нэрийг дэвшүүлсэн боловч Ц.Төрбат нэрээ татаж, дэд профессор Ч.Амартүвшин 92.3 хувийн дэмжих санал авсныг захиргааны зөвлөлөөс дэмжиж Ректорт хүргүүлэхээр тогтов.
- Эдийн засгийн тэнхимийн эрхлэгчид дэд профессор Б.Бат, дэд профессор Б.Нарантунгалаг нарын нэрсийг дэвшүүлснийг дэмжиж Ректорт хүргүүлэхээр тогтов.
- 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улиралд Эдийн засаг хөтөлбөрт 2 шинэ багш авахыг дэмжиж ЗХНГ-т хүргүүлэхээр тогтов.
- Утга зохиол, урлаг судлалын тэнхимд туслах ажилтнаар Б.Чандманийг ажиллуулахыг дэмжиж, туршилтын гурван сарын хугацаагаар ажиллуулах саналыг ЗХНГ-т хүргүүлэхээр тогтов.
- ШУС-ийн захирлын туслах Сүхболдын Бат-Оюуны туршилтын 3 сарын хугацааны ажлын тайланг хангалттай гэж үзэн, үргэлжлүүлэн ажиллуулах саналыг ЗХНГ-т хүргүүлэхээр тогтов.
- 2026 оны хаврын улирлаас эхлээд ШУС-ийн захиргаан дээр албан бичиг, тушаалыг монгол бичигт хөрвүүлэх ажилд захиргааны туслах (ассистантшип) ажиллуулж байхаар тогтов.