Захиргааны зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хурлын мэдээлэл
Хурал: 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 14.20 цагаас 439 тоотод эхлэв.
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
- Түүхийн тэнхимд урилгаар багш авч ажиллуулах тухай.
- 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улиралд шинээр багш авах тухай Урлаг судлал хөтөлбөрт.
- Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимд шинээр багш шалгаруулж авах тухай
- Үйлчлэгчийг 40%-р хавсруулан ажиллуулах тухай.
- Физикийн тэнхимийн лаборант Батболдын Хонгорзулын туршилтын 3 сарын хугацаанд ажилласан ажлын тайлан хэлэлцүүлэх тухай /2025.09.01-ээс ажиллаж байгаа/
- Физикийн тэнхимийн лаборант Жаргалсайханы Баасанжавын туршилтын 3 сарын хугацаанд ажилласан ажлын тайлан хэлэлцүүлэх тухай /2025.09.01-ээс ажиллаж байгаа/
- 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улиралд шинээр багш авах тухай Газрын кадастрын багш-1,
- 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улиралд шинээр багш авах тухай Ерөнхий хими, Органик биш химийн багш-1
- Химийн тэнхимийн лаборант Чүлтэмсүрэнгийн Пүрэвжаргал 2025.12.31-ний өдрийг хүртэл ажиллаад, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тухай.
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
- Түүхийн тэнхимд урилгаар Э.Жигмэддоржийг ажиллуулах саналыг дэмжиж ЗХНГ-т хүргүүлэхээр тогтов.
- 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улиралд Утга зохиол, урлаг судлалын тэнхимд Урлаг судлал хөтөлбөрт шинээр нэг багш авах саналыг дэмжиж ЗХНГ-т хүргүүлэхээр тогтов.
- 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улиралд Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимд нэг багш шинээр авах саналыг дэмжиж ЗХНГ-т хүргүүлэхээр тогтов.
- Ц.Ханджавтай байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулж, 40%-р хавсруулан ажил гүйцэтгүүлэхээр тогтов.
- Физикийн тэнхимийн лаборант Батболдын Хонгорзулын туршилтын 3 сарын хугацаанд ажилласан ажлын тайланг хангалттай гэж үзэн, үргэлжлүүлэн ажиллуулахыг дэмжиж ЗХНГ-т хүргүүлэхээр тогтов.
- Физикийн тэнхимийн лаборант Жаргалсайханы Баасанжавын туршилтын 3 сарын хугацаанд ажилласан ажлын тайланг хангалттай гэж үзэн, үргэлжлүүлэн ажиллуулахыг дэмжиж ЗХНГ-т хүргүүлэхээр тогтов.
- 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улиралд Газарзүйн тэнхимийн Газрын кадастрын нэг багш шинээр авах саналыг дэмжиж ЗХНГ-т хүргүүлэхээр тогтов.
- 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улиралд Химийн тэнхимийн Ерөнхий хими, Органик биш химийн нэг багш шинээр авах саналыг дэмжиж ЗХНГ-т хүргүүлэхээр тогтов.
- Химийн тэнхимийн лаборант Чүлтэмсүрэнгийн Пүрэвжаргалтай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг өөрийнх нь хүсэлтээр 2025.12.31-ний өдрөөр тасалбар болгох саналыг дэмжиж ЗХНГ-т хүргүүлэхээр тогтов.