ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Эрдмийн зөвлөлийн хурал 2025 оны 11 дугаар сарын 14-ний өдөр 14:00 цагаас МУИС-ийн 2-р байрны 439 тоот өрөөнд хуралдаж багш нарын хэрэгжүүлсэн төслийн үр дүн, гарын авлага, сурах бичиг, сурвалж бичгийн судалгаа, нэг сэдэвт бүтээлийг хэлэлцэж дараах шийдвэрийг гаргав. Хурлын ирц: 85 хувь.
Үүнд:
А.Төслийн талаар:
1. Б.Түвшинтөгсийн удирдсан “XVII-XVIII зууны монгол түүхэн сурвалжаар уламжилж ирсэн домгуудын харьцуулсан судалгаа” сэдэвт МУИС-ийн дотоодын санхүүжилттэй залуу судлаачийн төслийг гэрээнд заасны дагуу нэг сэдэвт бүтээл 1, гарын авлага 1, гадаадад 1 өгүүлэл хэвлүүлсэн тул үр дүнг хангасан гэж үзэв.
2. С.Дашдэжид, “Түүхэн баримт дахь монгол соёл, хэл, сэтгэлгээ” (P2020 -3951) төслийг гэрээнд заасны дагуу өндөр түвшний сэтгүүлд 3 өгүүлэл, олон улсын эрдэм шинжилгээний хуралд 4 илтгэл, дотоодын сэтгүүлд 3 өгүүлэл хэвлүүлж, хээрийн судалгаа хийж, 1 магистр хамгаалуулсан тул үр дүнг хангасан гэж үзэв.
3. Н.Гэрэлмаа, “Төвийн бүс нутаг дахь руни бичиг, тамганы цогц судалгаа” Залуу судлаачдын багийн грант төслийг гэрээнд заасны дагуу өндөр түвшний сэтгүүлд 1 өгүүлэл хэвлүүлсэн тул үр дүнг хангасан гэж үзэв.
4. Ц.Саранцацрал “Монголын боловсролын орон зайд орос хэлний гүйцэтгэсэн үүрэг: өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт Боловсролын яам, Оросын суурь судалгааны сангийн төслийн хугацааг 2025.12.31 хүртэл сунгуулахыг дэмжив.
Б. Гарын авлага, сурах бичгийн талаар:
5. Б.Мөнхжавхлан (5.6 х.х.), Ц.Нямсүрэн (4.5 х.х.), Д.Оюунгэрэл (4.3 х.х.) болон бусад “Хүний эрхийн боловсролыг философиор дамжуулан залуучуудад хүргэх нь”, 2025, 25 х.х. бүтээлийг гарын авлагаар тооцохоор шийдвэрлэв.
6. М.Отгонбаяр (20 х.х.), “МУИС-ийн философийн салбар 60 жилд”, 2025, 20 х.х. бүтээлийг гарын авлагаар тооцохоор шийдвэрлэв.
7. О.Дэмчигмаа “Уламжлалт анагаах ухааны төвөд хэл сурах бичиг” УБ., 2017. 13.2 х.х. сурах бичгийг шинэчлэн хэвлүүлсний дараа дахин хэлэлцэхээр шийдвэрлэв.
В. Сурвалж бичгийн судалгаа, сурвалж бичгийн эрдэм шинжилгээний орчуулга:
8. О.Дэмчигмаа (16.9 х.х.), “Улаан дэвтэр”-ийн нэгэн төвөд бичмэл эхийн орчуулга, эх бичгийн судалгаа. УБ., 2002. А4. 135 тал бүтээлийг сурвалж бичгийн эрдэм шинжилгээний орчуулгаар тооцохоор шийдвэрлэв.
9. О.Дэмчигмаа (16.5 х.х.), “Хөх түүх”, УБ., 2006. А5. 259 тал бүтээлийг сурвалж бичгийн эрдэм шинжилгээний орчуулгаар тооцохоор шийдвэрлэв.
10. О.Дэмчигмаа, (26 х.х.), “Субашид”-ын монгол орчуулгуудын үгийн сангийн онцлог. УБ., 2013. 26х.х. А4. 207 тал бүтээлийг сурвалж бичгийн судалгаагаар тооцохоор шийдвэрлэв.
11. О.Дэмчигмаа (90 х.х.), “Субашид”-ын монгол орчуулгуудын галиг, үгсийн хэлхээ. УБ., 2013. А4. 722 тал бүтээлийг сурвалж бичгийн судалгаагаар тооцохоор шийдвэрлэв.
12. О.Дэмчигмаа (12.1 х.х.), Ч.Батзаяа (12.1 х.х.) Дайчин гүрний дотоод яамны монгол бичгийн гэрийн данс. 21-р боть. УБ., 2017. Б5. 274 тал бүтээлийг сурвалж бичгийн эрдэм шинжилгээний орчуулгаар тооцохоор шийдвэрлэв.
13. О.Дэмчигмаа (9,3 х.х.), Дундговь аймгийн музейн монгол бичгийн өв сангаас. УБ., 2019. 9.3х.х. бүтээлийг сурвалж бичгийн эрдэм шинжилгээний орчуулгаар тооцохоор шийдвэрлэв.
14. О.Дэмчигмаа (12 х.х.), Дундговь аймгийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа төвөд номын цомог. УБ., 2020. 12х.х. бүтээлийг сурвалж бичгийн эрдэм шинжилгээний орчуулгаар тооцохоор шийдвэрлэв.
Г. Монограф, нэг сэдэвт бүтээл хамтын бүтээлийн талаар:
15. Э.Батжавхлан (17.3 х.х.), “ХХ зууны эхэн үеийн монгол, хятадын уран зохиолын харьцуулсан судалгаа”, 2019, А5, 278 тал бүтээлийг нэг сэдэвт бүтээлээр тооцохоор шийдвэрлэв.
16. Ш.Баттөр (9.3 х.х.), “20 дугаар зууны ерээд оны Монголын уран зохиолын эрэлхийлэл”, Өвөр Монголын ардын хэвлэлийн хороо, 2020, А5, 149 тал бүтээлийг гадаадад хэвлүүлсэн нэг сэдэвт бүтээлээр тооцохоор шийдвэрлэв.
17. О.Оюунжаргал ボルジギン・ブレンサイン『ユーラシア周縁地帯における近現代』、臨川書店、2025、pp. 152−175-р тал, нэг сэдэвт хамтын бүтээлийг дараагийн хурлаар хэлэлцэхээр хойшлуулав.
18. М.Нарантуяа “Т.Драйзерын зохиолын уран сайхны орчуулгад хийсэн судалгаа”, УБ, 2023 нэг сэдэвт бүтээлийг дараагийн хурлаар хэлэлцэхээр хойшлуулав.