Эрдэмтэн, багш, судлаач, оюутан та бүхнийг 2022 оны 11-р сарын 25-ны Баасан гарагийн 16:00 цагаас МУИС-ийн I байрны 120 тоот танхимд зохион байгуулах Химийн тэнхимийн ээлжит эрдэм шинжилгээний их семинарт өргөнөөр оролцохыг урьж байна.
Их семинарт:
- Магистрант, Э.Намжилсүрэн (13M1CHEM0028) “Ээрэм шарилжны (Artemisia frigida) зарим хоёрдогч метаболитын химийн болон дархлааны үйлдлийн судалгаа” Удирдагч багш: Д-р И.Саруул, Мал эмнэлгийн хүрээлэн, Эм Хор Судлалын лабораторийн ажилтан, ШУ-ы доктор Д.Лхамсайзмаа
- Магистрант, Ц.Болорцэцэг (20M1NUM0683) “Өндөгний шараас ялгасан фосфолипид, түүний хэрэглээ” Удирдагч багш: Дэд проф. Б.Мөнхжаргал, Мал Эмнэлэгийн Хүрээлэн, Бодисын Солилцоо Биохимийн Лабораторийн эрдэм шинжилгээний дэд ажилтан, доктор Д.Будрагчаа
МУИС-ШУС-БУС
Химийн тэнхим