Хүмүүнлэгийн ухааны салбарын 2023-2024 оны хичээлийн жилийн Ахисан түвшний суралцагчдын эрдэм шинжилгээний хурлын удирдамж – Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль

Хүмүүнлэгийн ухааны салбарын 2023-2024 оны хичээлийн жилийн Ахисан түвшний суралцагчдын эрдэм шинжилгээний хурлын удирдамж

Эрдэм шинжилгээний хурлын зорилго:

Магистрант, докторантын гүйцэтгэж буй судалгааны үр дүн, ач холбогдол, тэдний бие даасан бүтээлч чадварыг хөгжүүлэхэд туслах, судалгааны ажлаа олон нийтэд тайлбарлан таниулах арга барилыг үнэлэхэд оршино.

Магистрант, докторант нар өөрсдийн батлуулсан судалгааны ажлын сэдвийн хүрээнд хийсэн судалгааныхаа үр дүнгээс бэлтгэсэн илтгэлийг хэлэлцүүлнэ. Өмнө нь илтгэгдсэн ажлын үргэлжлэл бол ямар шинэлэг үр дүн, ахиц гарсан талаар дэлгэрэнгүй тайлбарыг илтгэгч хийнэ. Илтгэгч магистрант, докторантад эрдэм шинжилгээний 1 Бц тооцно.

Илтгэл хүлээн авах: Тэнхимүүд (гадаад хэлний хөтөлбөрүүд)-ээс шалгарсан 1 илтгэлийг 2024 оны 4-р сарын 25-ны өдрийн 17.00 цагаас өмнө munkhjavkhlan@num.edu.mn хаягаар ирүүлнэ.

Эрдэм шинжилгээний хурал: 2024 оны 4 дүгээр сарын 26-ны Баасан гаригийн 14:00 цагаас МУИС-ийн хичээлийн II байрны 439 тоотод эхэлнэ.

Эрдэм шинжилгээний илтгэлд тавигдах форматын шаардлага:

  • Илтгэл нь илтгэлийн нэр, хураангуй, түлхүүр үг, оршил, үндсэн хэсэг, дүгнэлт, ашигласан ном зүйн жагсаалтаас бүрдэнэ. Хэмжээ А4 хэмжээтэй 7-10 нүүр байна.
  • Илтгэлийг UNICODE ашиглаж, “Times New Roman” фонт дээр 12 pt үсгийн өндрийг сонгон, мөр хоорондын зай 1,5 байх, А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод, баруун талаас 2,5 см, зүүн талаас 3 см зайг үлдээж бичнэ. Эшлэл, ном зүйг APA загвараар хийнэ. https://apastyle.apa.org/style-grammar-guidelines
  • Илтгэлийн хураангуйг 200 үгэнд багтааж бичнэ.
  • Илтгэлд 4-5 түлхүүр үг хэрэглэнэ.
  • Илтгэлийн төгсгөлд ашигласан ном, зохиолын жагсаалт орно.
  • Илтгэлд эшлэл зүүлт авсан байна.

Эрдэм шинжилгээний илтгэлийг шалгаруулах шалгуур үзүүлэлтүүд:

  • Судалгааны ажлын үр дүн, ач холбогдол
  • Судалгааны өгөгдөл, эх сурвалжтай ажилласан байдал
  • Судалгааны ажлын онол, арга зүйн үндэслэл
  • Бичлэг, найруулга
  • Илтгэх ур чадвар

Холбоо барих: ФШСТ-ийн багш, доктор Б.Мөнхжавхлан. Утас: 88820660

Өрөө: Философи, шашин судлалын тэнхим. 237 тоот

Цахим шуудан: munkhjavkhlan@num.edu.mn