Монголын оюутны математикийн XXIX олимпиадын удирдамж - МУИС, Шинжлэх ухааны сургууль

Монголын оюутны математикийн XXIX олимпиадын удирдамж

МУИС-аас уламжлал болгон зохион байгуулдаг оюутны математикийн олимпиад энэ хичээлийн жилд “Математик”, “Багш математик боловсрол” гэсэн хоёр ангилал, ангилал бүрт хоёр түвшингээр “эчнээ олимпиад” хэлбэрээр зохион байгуулагдаж байна.

ЗОРИЛГО:
Оюутны математик сэтгэхүйг хөгжүүлэх, математикийн тодорхой чиглэлүүдийг судлах

УРАЛДААНЫ АНГИЛАЛ, ТҮВШИН:
Монголын их, дээд сургуулийн харгалзах хөтөлбөрийн тухайн түвшинд (курс) сурч байгаа оюутнууд оролцох боломжтой. Үүнд:

  1. “Багш математик боловсрол” ангиллын I түвшин: ”Багш” хөтөлбөрийн I түвшний (курсийн) оюутнууд
  2. “Багш математик боловсрол” ангиллын II түвшин: ”Багш” хөтөлбөрийн II – IV түвшний (курсийн) оюутнууд
  3. ”Математик” ангиллын I түвшин: ”Математик”, “Хэрэглээний математик” хөтөлбөрийн I түвшний (курсийн) оюутнууд
  4. “Математик” ангиллын II түвшин: ”Математик”, “Хэрэглээний математик” хөтөлбөрийн II – IV түвшний (курсийн) оюутнууд

ЯВАГДАХ ХУГАЦАА: 2021.04.02 – 05.01 өдөр
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ: 2021.05.01-ний дотор
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:
“Багш математик боловсрол” ангиллыг itgel@num.edu.mn“Математик” ангиллын I түвшнийг momo30mat1@gmail.com
“Математик ” ангиллын II түвшнийг momo30mat2@gmail.com мэйлээр тус тус хүлээн авна.

ДҮН:
2021.05.15-ны дотор гаргаж http://dep.num.edu.mn/math цахим хаягаар мэдээлнэ.
ШАГНАЛ: Дөрвөн түвшин тус бүрээр I, II, III байр эзлэгчийг шалгаруулж урамшуулна.
ХОЛБОО БАРИХ УТАС: 89152052, 99196683
АНХААРАХ ЗҮЙЛ: Математикийн тодорхой сэдвийн хүрээнд бие даан унших, судлах замаар математик сэтгэхүй болон бодлого бодох чадвараа хөгжүүлэх зорилготойгоор энэхүү эчнээ олимпиадад идэвхитэй оролцохыг хүсч байна. “Олимпиадад ямар нэг аргаар байр эзлэх” гэсэн жижиг зорилгын хүрээнд хүнээр бодуулах гэх мэт ёс зүйгүй үйлдэл гаргахгүй гэдэгт итгэж байна. Шаардлагатай тохиолдолд бодлогын хамгаалалт хийнэ.

МОНГОЛЫН ОЮУТНЫ МАТЕМАТИКИЙН XXIX ОЛИМПИАД
ДЭВШИГДСЭН БОДЛОГУУД 2021 (ТАТАХ)

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: МУИС. ШУС. БУС. Математикийн тэнхим 2021.03.31

Олимпиадын шагнал

Математик
2-4 курс 1-р байр 1 оюутан 90000 төгрөг
2-4 курс 2-р байр 2 оюутан 70000 төгрөг
2-4 курс 3-р байр 2 оюутан 50000 төгрөг
1 курс 1-р байр 1 оюутан 90000 төгрөг
1 курс 2-р байр 2 оюутан 70000 төгрөг
1 курс 3-р байр 2 оюутан 50000 төгрөг

Багш математикийн боловсрол
2-4 курс 1-р байр 1 оюутан 90000 төгрөг
2-4 курс 2-р байр 2 оюутан 70000 төгрөг
2-4 курс 3-р байр 2 оюутан 50000 төгрөг
1 курс 1-р байр 1 оюутан 90000 төгрөг
1 курс 2-р байр 2 оюутан 70000 төгрөг
1 курс 3-р байр 2 оюутан 50000 төгрөг

Хуваалцах