ВЭБИНАР СЕМИНАР (WEBINAR SEMINAR) - МУИС, Шинжлэх ухааны сургууль

ВЭБИНАР СЕМИНАР (WEBINAR SEMINAR)

ВЭБИНАР СЕМИНАР (WEBINAR SEMINAR)
СОЦИОЛОГИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖИЛ ДЭЛХИЙ ДАХИНД: АНГЛИ, АВСТРАЛИ
2021 оны 4-р сарын 16, 23, 30, Улаанбаатар хот

Зохион байгуулагч байгууллага: МУИС, Социологи, Нийгмийн ажлын тэнхим, Нийгмийн судалгааны хүрээлэн

Хуваарь: Цуврал АНУ, Франц, Германы социологиор үргэлжлэх болно. 2021 оны 4-р сарын 16-ны 16 цагаас АНУ-ын, 4-р сарын 23-ны өдөр Францын, 4-р сарын 30-ны өдөр Германы Социологийн сургалтын хөтөлбөрөөр цувралаар явагдана.

Вэбинар семинарын зорилго, хүлээгдэж байгаа үр дүн: Дэлхийн социологийн шинжлэх ухааны тэргүүлэгч орнуудын Социологичдын холбоо, эрх бүхий байгууллагаас боловсруулсан социологийн сургалтын хөтөлбөрийн хүрээ, үндсэн баримт бичгүүдийг танилцуулна. Үүнд социологийн хөтөлбөрийн хэрэгцээ, шаардлага, зорилго, мөн хөтөлбөрөөр суралцагчдад олгох мэдлэг, ур чадвар, хандлагын агуулга, сургалтын үр дүнг хэрхэн тодорхойлсныг танилцуулна. Семинарын үр дүн нь монголын социологийн боловсролыг хөгжүүлэх, МУИС-ийн социологийн хөтөлбөрийн үндсэн бичиг баримтуудыг сайжруулах, цаашид хөтөлбөрийг шинэчлэхэд шаардлагатай сайн туршлага, олон улсын хөгжлийн чиг хандлагыг тусгахад ашиглана.

Вэбинар семинарын хуваарь:

  • 16.00-16.05 Вэбинар семинарын товч танилцуулга, МУИС-ийн Социологи, Нийгмийн ажлын тэнхмийн эрхлэгч,  доктор, Ч.Тамир,
  • 16.05-16.20  Танилцуулга 1: Английн социологийн хөтөлбөрийн хүрээ: (Subject Benchmark Statement Sociology) МУИС-ийн профессор, О.Мөнхбат,
  • 16.20-16.35 Танилцуулга 2: Австралийн социологийн хөтөлбөрийн хүрээ: (Sociology: Threshold Learning Outcomes) МУИС-ийн Социологи, Нийгмийн ажлын тэнхмийн ахлах багш Д.Оюунцэцэг,
  • 16.35-17.00   Хэлэлцүүлэг. Модератор, МУИС-ийн Социологи, Нийгмийн ажлын тэнхмийн ахлах багш, Д.Мөнхтөр

Вэбинар семинарт оролцох хүсэлтэй хүмүүс дараах хаягаар бүртгүүлнэ үү.

П.Цэрэнбазар tserenbazar@num.edu.mn  Д.Мөнхтөр munkhtur@num.edu.mn

Холбогдох линк: 

https://teams.microsoft.com/l/meetup-join/19%3a330ca1dd768b4e93a76abdad592adb98%40thread.tacv2/1618365135864?context=%7b%22Tid%22%3a%229fc13a43-2d3c-4727-916f-6db7ed337b9f%22%2c%22Oid%22%3a%229e747d80-c0dd-4b89-a065-aa9f27be2ec4%22%7d

Хуваалцах