“ЕВРОП СУДЛАЛ-V” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛНО - МУИС, Шинжлэх ухааны сургууль

“ЕВРОП СУДЛАЛ-V” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛНО

“ЕВРОП СУДЛАЛ-V” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛНО

“Европ судлал: хэл, соёл, олон улсын харилцаа, орон судлал” ОУЭШ-ний V хурлыг МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Европ судлалын тэнхим, Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн Гадаад хэлний сургууль, ШУА-ийн ОУХ-ны хүрээлэн, МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль, ХУИС, Сити сургууль хамтран 2021 оны 04 дүгээр сарын 22– ны пүрэв гарагт цахимаар зохион байгуулна.

Тус хурал нь Монгол Улсын их дээд сургууль болон судалгаа шинжилгээний байгууллагын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Европын түгээмэл хэлний (англи, франц, герман, итали, испани, орос, польш, чех) судлал болон сургалт, Баруун болон Төв, Зүүн Европын орон судлалыг Монголд эрчимжүүлэх, олон улсын харилцаа, орон судлалын чиглэлээр багш, судлаачдын чадавхыг хөгжүүлэн, тэдний мэдлэгийг оюутан магистрант, олон нийтэд таниулан сурталчлахад чухал ач холбогдолтой үйл ажиллагаа юм.

Хурлын зорилго:

Монгол улсад Европ судлалыг олон улсын харилцаа-орон судлал, хэл-уран зохиол, орчуулга, түүх, соёл, боловсрол, нийгэм-эдийн засаг, улс төрийн чиглэлээр хөгжүүлэх; энэ чиглэлээр ажилладаг их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын багш, судлаачдын мэдлэгийг түгээх, тэдний чадавхыг нэмэгдүүлэх зорилготой. Ялангуяа европ судлалыг олон улсын харилцаa, орон судлал, хэл шинжлэл ба орчуулгазүй, гадаад хэлний боловсролын орчин үеийн сургалт – судалгааны чиг хандлагад ойртуулах, шинэ арга зүйд суралцах, мэдээлэл туршлага солилцох, цаашид хамтарсан судалгааны төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ.

Хурлын хамрах хүрээ:

Холбогдох төрийн байгууллага, элчин сайдын яамд, олон улсын байгууллага, төлөөлөгчийн газар, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, гадаад хэлний сургалт явуулдаг дотоод, гадаадын төрийн болон төрийн бус өмчийн их, дээд, дунд сургууль, мэргэжлийн холбоод Салбар хуралдаан:

  • Олон улсын харилцаа, орон судлал
  • Хэл шинжлэл, орчуулгазүй
  • Гадаад хэлний боловсрол

     ХУРЛЫН ХӨТӨЛБӨР

 

 

Хуваалцах