Монголын Англи хэлний багш судлаачдад зориулсан Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа. – Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль

Монголын Англи хэлний багш судлаачдад зориулсан Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа.

МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн Ухааны Салбарын Их Британи Америк Судлалын тэнхимээс Монголын их дээд сургуулийн Англи хэлний багш судлаачдад зориулсан эрдэм шинжилгээний хурлыг жил бүр зохион байгуулдаг билээ. Энэ жилийн хурал 2023 оны 12-р сарын 09-нд “Current studies on Applied linguistics & American and British studies” сэдвийн дор  МУИС-ийн Номын сангийн байранд амжилттай зохион байгуулагдлаа.

Хуралд Англи хэл заах арга зүй, орчуулга судлал, Англи хэл шинжлэл, Америк болон Их Британи судлал гэсэн 4 үндсэн чиглэлээр, төрийн болон хувийн өмчийн нийт 13 их дээд сургуулиас 42 судлаач илтгэгчээр оролцож хамтарсан болон ганцаарчилсан судалгааны 32 илтгэлийг хэлэлцүүлсэн байна.