Хүмүүнлэгийн ухааны салбарын Эрдмийн зөвлөлийн хурал 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 14:20 цагт МУИС-ийн 2-р байрны 304 тоот өрөөнд хуралдав.
Хурлаар ХУС-ын Эрдмийн зөвлөлийн шинэ бүрэлдэхүүний нарийн бичгийн даргыг сонгов.
Эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан МХХШТ-ийн багш, профессор Т.Отгонтуул өөрийн хүсэлтээр ажлаа өгөв.
ХУС-ын Эрдмийн зөвлөлийн гишүүн профессор П.Энхжаргал, дэд профессор Ш.Эгшиг, дэд профессор Д.Ундрах нар нэр дэвшиж нууц санал хураалтаар АСТ-ийн багш, профессор П.Энхжаргал 8 хүний санал авч ХУС-ын эрдэмтэн нарийн бичгийн даргаар сонгогдов.