Хүмүүнлэгийн ухааны салбарын Эрдмийн зөвлөлийн хурал 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 14.00 цагаас МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны 439 тоот өрөөнд хуралдав.
Хуралд ХУС-ын Эрдмийн зөвлөлийн дарга, доктор Н.Алтантөгс, гишүүн профессор Д.Заяабаатар, Б.Алтангүл, Д.Сайнбилэгт, П.Дэлгэржаргал, Т.Отгонтуул, Л.Одонтуяа, Б.Дагзмаа, Г.Нандинбилиг, С.Баттулга, М.Отгонбаяр, Ц.Онон, П.Энхжаргал, дэд профессор Д.Ундрах, Д.Бадмаанямбуу, Ш.Эгшиг, Д.Отгонтуяа, Н.Мөнх, В.Батмаа, Г.Эрдэнэбаяр нар оролцов.
Хурлаар профессор багш нарын нэг сэдэвт бүтээл, сурах бичиг, орчуулгын бүтээл, гарын авлагыг Б цагт тооцох, АСТ-ийн дэд професоор Б.Аззаяагийн “Өмнөд болон зүүн бүс нутаг дахь руни бичгийн судалгаа”, 2023.01- 2023.12. P2022-4373. МУИС-ийн залуу судлаачийн багийн төслийг дүгнэх, УЗУСТ-ээс эрхлэн хэвлүүлэх сэтгүүл зэрэг асуудлыг хэлэлцэж дараах шийдвэрийг гаргав.
Үүнд:
- УЗУСТ-ийн профессор Г.Нандинбилигийн “Монгол тоглоомын аман зохиол: Дүр, бэлгэдэл”, /15 хх/ бүтээлийг нэг сэдэвт бүтээлд тооцох
- ЕСТ-ийн ахлах багш Ц.Цогзолмаагийн Ч.С.Цыбенова, Г.А.Дырхеева, В.Г.Жалсанова, Ц.Саранцацрал нартай хамтарсан, “Русский язык в Монголии: сфера образования”, 2023, /12.5хх/ бүтээлийг хэлэлцэхийг хойшлуулав.
- МХХШТ-ийн дэд профессор С.Батхишиг, УЗУСТ-ийн дэд профессор С.Дашдэжидийн “Гэсэрийн тууж”-ийн хэл, уран зохиолын судалгаа, 2023, 8 сард хэвлэгдсэн, 44.6 хх (Хэлний судалгаа16.3 хх уран зохиолын судалгаа 28.3 хх) бүтээлийг 2023-2024 оны хичээлийн жилд Б цагт тооцохгүй бөгөөд 2024 оны 8 сарын 25-наас хэрэгжих МУИС-ийн профессор багшийн албан тушаалын зэрэглэл ахиулах, ажлын гүйцэтгэлийг тооцох журмын “Нэг сэдэвт хамтын бүтээл” ангилалд журам хэрэгжиж эхэлсний дараа тооцох
- ФШСТ-ийн дэд профессор Д.Оюунгэрэлийн М.Золзаяа, Ч.Баярчимэг нартай хамтарсан “Багш мэргэжлийн ёс зүй, Асуудал, хандлага”, 2023 бүтээлийг 2023-2024 оны хичээлийн жилд Б цагт тооцохгүй бөгөөд 2024 оны 8 сарын 25-наас хэрэгжих МУИС-ийн профессор багшийн албан тушаалын зэрэглэл ахиулах, ажлын гүйцэтгэлийг тооцох журмын “Эмхэтгэсэн хамтын бүтээл /edited book/” ангилалд журам хэрэгжиж эхэлсний дараа тооцох
- АСТ-ийн профессор Д.Сайнбилэгтийн солонгос хэлний орчуулга, хэлмэрчлэхүйн хичээлд ашиглах “Сэжун аман бичгийн орчуулга 1 (монгол-солонгос)” сурах бичиг, King Sejong Institute Foundation, Hangil Park, 2023, хамтарсан зохиогч, 161 нүүр, нийт 13 хх бүтээлийг сурах бичигт, “Сэжун аман бичгийн орчуулга 1 (монгол-солонгос)” King Sejong Institute Foundation, Hangil Park, 2023, хамтарсан зохиогч, багшийн ном 12 хх бүтээлийг гарын авлагад тооцож, 2023-2024 оны хичээлийн жилийн Б цагт сурах бичиг 1,3 хх, багшийн гарын авлага 1,2 хх гэж тооцох
- АСТ-ийн ахлах багш Б.Ариунбайгалийн Ц.Цэрэндоржтой хамтарсан, солонгос хэлний хичээлд ашиглах “Мон-ө-юхэ”, В5, 280 хуудас толь бичгийг гарын авлага ангилалд 2023-2024 оны хичээлийн жилийн Б цагт эх бэлтгэлийн хэвлэлийн хуудас, зохиогчийн тоог харгалзан тооцох
- АСТ-ийн дэд профессор Д.Майсүлд, П.Энхжаргал нарын бакалаврын түвшний Япон орон судлалын удиртгал, Япон хэл шинжлэлийн удиртгал зэрэг хичээл, магистрын түвшний судалгаанд ашиглах “Монголын япон судлалын ном зүй”, 13 хх бүтээлийг гарын авлага ангилалд 2023-2024 оны хичээлийн жилийн Б цагт хэвлэлийн хуудсыг тэнцүү хуваан тооцох
- ЕСТ-ийн дэд профессор Л.Дорждэрэмийн франц хэлний хичээлүүдэд ашиглах Франц хэлний ярианы хэл: Франц хүн шиг ярьцгаая /гарын авлага, 2024-5-15 үед хэвлэгдэх, 26,5 хх, А5 формат/ болон Франц хэлний ижил нэрийн толь /2024-5-15 үед хэвлэгдэх, 6,7 хх, А5 формат/ бүтээлийг тус тус гарын авлага ангилалд 2023-2024 оны хичээлийн жилийн Б цагт эх бэлтгэлийн хэвлэлийн хуудсыг харгалзан тооцох
- МХХШТ-ийн дэд профессор С.Батхишигийн түүхэн хэл зүй, нутгийн аялгуу судлал, сурвалж судлал хичээлд ашиглах “Бээжин барын Гэсэрийн туужийн галиг, индекс” (номын сангийн цахимд байрлуулсан), 50.6 хх (604 хуудас), 2023.08, “Лүн фү сэ-ийн гэсэрийн туужийн галиг, индекс”, 73.5 хх (882 хуудас) Номын сангийн цахимд байрлуулсан номыг гарын авлага ангилалд 2023-2024 оны хичээлийн жилийн Б цагт дээрх хэвлэлийн хуудсаар тооцох
- МХХШТ-ийн дэд профессор Э.Мөнх-Учралын Б.Баяртуяа, Р.Бигэрмаа, Л.Лхагважав нартай хамтарсан, Монгол бичиг заах арга хичээлд ашиглах “Монгол бичиг заах аргын зөвлөмж” (Төрийн албан хаагчдын сургалтад зориулав), 2023, 7,3 хх бүтээлийг гарын авлага ангилалд 2023-2024 оны хичээлийн жилийн Б цагт зохиогчид ноогдох 3,83 хх-аар Б цагт тооцох
- МХХШТ-ийн дэд профессор Э.Мөнх-Учралын Б.Баяртуяа, Р.Бигэрмаа, Г.Даваажаргал, Д.Төмөр нартай хамтарсан Монгол бичиг заах арга хичээлд ашиглах “Монгол бичгийн гарын авлага II.” (Төрийн албан хаагчдад зориулав). 2023, 7,6 хх бүтээлийг гарын авлага ангилалд 2023-2024 оны хичээлийн жилийн Б цагт зохиогчид ноогдох 2,8 хх-аар тооцох
- МХХШТ-ийн дэд профессор Э.Мөнх-Учрал, ахлах багш М.Жавхлан, ахлах багш Б.Энхсувд нарын бусад 24 зохиогч оролцсон Нууц товчоо судлал, сурвалж судлал, монгол бичиг, бүтээвэр судлал, үгийн сан судлал хичээлүүдэд ашиглах “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон”, 2024, Нийт 96,4 хх бүтээлийг гарын авлага ангилалд 2023-2024 оны хичээлийн жилийн Б цагт Э.Мөнх-Учрал 35,7 хх, М.Жавхлан 7 хх, Б.Энхсувд 4 хх-аар тус тус тооцох
- МХХШТ-ийн дэд профессор Э.Мөнх-Учралын Ш.Чоймаа, Д.Гэрэлмаа, Н.Оюундарь нартай хамтарсан, сурвалж судлал, монгол бичиг, бүтээвэр судлал, үгийн сан судлал хичээлүүдэд ашиглах “Чингис хааны билиг сургаал”, 2023, нийт 11 хх бүтээлийг бүтээлийг гарын авлага ангилалд 2023-2024 оны хичээлийн жилийн Б цагт зохиогчид ноогдох 5,5 хх-аар тооцох
- МХХШТ-ийн дэд профессор Э.Мөнх-Учрал, ахлах багш Б.Энхсувдын Б.Баяртуяа, С.Амарбаяр нартай хамтарсан Монгол бичгийн хичээлд ашиглах “Монгол ардын үлгэр”, 2023, 6,3 хх бүтээлийг гарын авлага ангилалд 2023-2024 оны хичээлийн жилийн Б цагт Э.Мөнх-Учрал 4 хх, Б.Энхсувд 0,5 хх тус тус хуудас тооцох
- МХХШТ-ийн дэд профессор Э.Мөнх-Учрал, ахлах багш Б.Энхсувдын Б.Баяртуяа, С.Амарбаяр нартай хамтарсан Монгол бичгийн хичээлд ашиглах “Ертөнцийн гурав”, 2023, нийт 6,3 хх, бүтээлийг гарын авлага ангилалд 2023-2024 оны хичээлийн жилийн Б цагт Э.Мөнх-Учрал 2 хх, Б.Энхсувд 1 хх тус тус хуудас тооцох
- МХХШТ-ийн ахлах багш Л.Халиуны Тод үсэг, Үсэг зүй, Сонгодог монгол бичгийн хичээлд ашиглах Мянгад Эрдэмт “Зүүнгарын үсэг бичгийн ертөнц: Илийн голын урсгал даруу оронд хадгалагдаж байгаа тод үсгийн дурсгалт бичгийн судлал”, 2023, 26,5 хх, /Монгол бичгээс кирилл бичигт хөрвүүлсэн/ бүтээлийг гарын авлага ангилалд 2023-2024 оны хичээлийн жилийн Б цагт дээрх хэвлэлийн хуудсаар тооцох
- МХХШТ-ийн ахлах багш М.Жавхлангийн УЗУСТ-ийн бакалаврын болон ахисан түвшний аман зохиол судлалын хичээлүүдэд ашиглах Цогт “Лувсан хуурчийн Бодь мэргэн хааны судлал”, 2023, B5, 352 нүүр, 21,75 xx, /Монгол бичгээс кирилл бичигт хөрвүүлсэн/ бүтээлийг гарын авлага ангилалд 2023-2024 оны хичээлийн жилийн Б цагт дээрх хэвлэлийн хуудсаар тооцох
- УЗУСТ-ийн дэд профессор А.Мөнх-Оргилын бакалаврын түвшинд Монголын орчин үеийн уран зохиол, ахисан түвшинд Зохиолчийн намтар, урлан судлал, Зохиолч, уран дүр хичээлд ашиглах “Далхаагийн Норов” /намтар, уран бүтээлийн товчоон/, ШУА, ХЗХ-ээс эрхлэн хэвлүүлдэг “ХХ зууны монгол зохиолчид” цувралын 96-р боть, А5, 15 хх, 2023 бүтээлийг гарын авлага ангилалд 2023-2024 оны хичээлийн жилийн Б цагт дээрх хэвлэлийн хуудсаар тооцох
- ФШСТ-ийн багш Э.Баасандоржийн ахисан түвшний Хүмүүнлэгийн ухааны судалгааны арга зүй хичээлд ашиглах “APA загвараар эшлэл хийх хөтөч”, 2023, 2,4 хх бүтээлийг гарын авлага ангилалд 2023-2024 оны хичээлийн жилийн Б цагт дээрх хэвлэлийн хуудсаар тооцох
- ФШСТ-ийн багш Э.Баасандоржийн ахисан түвшний Хүмүүнлэгийн ухааны судалгааны арга зүй хичээлд ашиглах “APA загвараар эрдэм шинжилгээний өгүүлэл бичих заавар”, 2024.1, 2,6 хх бүтээлийг гарын авлага ангилалд 2023-2024 оны хичээлийн жилийн Б цагт дээрх хэвлэлийн хуудсаар тооцох
- ФШСТ-ийн дэд профессор Д.Оюунгэрэлийн Ч.Баярчимэгтэй хамтарсан Хэрэглээний ёс зүй, Багшийн ёс зүй, Ёс зүйн удиртгал хичээлд ашиглах “Мэргэжлийн ёс зүйн түлхүүр нэр томьёоны товч тайлбар толь”, 3,5 хх, 2024 бүтээлийг гарын авлага ангилалд 2023-2024 оны хичээлийн жилийн Б цагт 2,7 хх тооцох
- ФШСТ-ийн гэрээт профессор С.Янжинсүрэн, багш С.Дэмбэрэл, ахлах багш О.Бумдарь нарын “Шашин судлалын үндэс”, “Монголын шашин философийн түүх”, “Хутагт судлал” хичээлд ашиглах “Хувилгаан Жавзандамба хутагтууд”, А.М.Позднеев, Орчуулсан Х.Гаадан,13.5 хх, 2023 /Монгол бичгээс кирилл бичигт хөрвүүлсэн/ бүтээлийг гарын авлага ангилалд 2023-2024 оны хичээлийн жилийн Б цагт С.Дэмбэрэл 2 хх, О.Бумдарь 2 хх тус тус тооцох
- УЗУСТ-ийн дэд профессор Б.Хишигсүхийн бакалаврын түвшинд Монголын орчин үеийн уран зохиол, Монголын эртний уран зохиол, ахисан түвшинд Сонгодог уран зохиолын судалгаа, Зохиолчийн намтар, урлан судлал, Зохиолч, уран дүр хичээлд ашиглах Лиү Вен Яан.,Лай Бин Вен “Инжаннашийн намтар /намтар бүтээл/”, УБ, 2023, /Монгол бичгээс буулгаж хөрвүүлсэн/ 15.4 хх бүтээлийг гарын авлага ангилалд 2023-2024 оны хичээлийн жилийн Б цагт дээрх хэвлэлийн хуудсаар тооцох
- УЗУСТ-ийн ахлах багш П.Даваапилийн Л.Баяр-Эрдэнэ, Б.Чононхүү, Н.Отгонцэцэг нартай хамтарсан, бакалаврын түвшинд Монгол ардын уртын дуу, хөгжмийн сурвалж судлал хичээлд ашиглах “Гайхамшигт монгол уртын дуу Монголын хангайн бүсийн уртын дууны цоморлог” боть, В5, 8,375 хх, 2023 бүтээлийг гарын авлага ангилалд 2023-2024 оны хичээлийн жилийн Б цагт 2,79 хэвлэлийн хуудсаар тооцох
- УЗУСТ-ийн дэд профессор Ш.Баттөрийн бакалаврын түвшинд Монголын орчин үеийн уран зохиол, магистрын түвшинд Нэн шинэ үеийн Монголын уран зохиолын хөгжил хувьсал-онол, судлал, шүүмжлэл, докторын түвшинд Реалист бус уран зохиолын онолын сэтгэлгээ хичээлд ашиглах “Тэрслэлийн зохицол” /“Үзэл бодол: Урлан” цуврал №1/, 9.25 хх, 2023 бүтээлийг гарын авлага ангилалд 2023-2024 оны хичээлийн жилийн Б цагт дээрх хэвлэлийн хуудсаар тооцох
- УЗУСТ-ийн дэд профессор Ш.Баттөрийн бакалаврын түвшинд Монголын орчин үеийн уран зохиол, магистрын түвшинд Нэн шинэ үеийн Монголын уран зохиолын хөгжил хувьсал-онол, судлал, шүүмжлэл, докторын түвшинд Реалист бус уран зохиолын онолын сэтгэлгээ хичээлд ашиглах “Монголын яруу найргийн шинэ хандлага” /”Цөн” цуврал №4/, 2024 бүтээлийг гарын авлага ангилалд 2023-2024 оны хичээлийн жилийн Б цагт, бүтээлийн кирилл бичгээрх А5, 98 талыг хэвлэлийн хуудсыг хөрвүүлэгчээр тооцож тооцох
- ФШСТ-ийн багш Э.Баасандоржийн Онтологигүй ёс зүй (нэг сэдэвт бүтээлийн орчуулга), 2024 бүтээлийг орчуулгын бүтээл ангилалд 2023-2024 оны хичээлийн жилийн Б цагт хэвлэлийн эхэд заасан хэвлэлийн хуудсаар тооцох
- ИБАСТ-ийн багш М.Чаминцэцэгийн Т.Тамир, О.Тамир нартай хамтарсан, Элвин Бурнс, Энн Вик “Маркетингийн судалгаа”, 2020.2023 оны 9 сард хэвлэгдсэн, 38.25 хх, бүтээлийг орчуулгын бүтээл ангилалд 2023-2024 оны хичээлийн жилийн Б цагт 12,75 хэвлэлийн хуудсаар тооцох
- ЕСТ-ийн профессор Б.Алтангүл, дэд профессор Н.Мөнх, дэд профессор С.Булгантамир нарын Баабар Монголын түүх /монголоос франц хэл рүү/ 2023 онд Парист хэвлэгдсэн, 1820 хуудастай, А5-аар хэвлэгдсэн, 114 хх, бүтээлийг орчуулгын бүтээл ангилалд 2023-2024 оны хичээлийн жилийн Б цагт Б. Алтангүл 45 хх, Н. Мөнх 40 хх, С.Булгантамир 29 хх тус тус тооцох
- АСТ-ийн дэд профессор Ш.Эгшиг, Д.Бадмаанямбуу, Б.Нэргүйжаргал, П.Уянга, Б.Гэрэлт-Ирээдүй нарын Жөү Биндө “Авга ах Жоу Эньлай минь”, 2023, 34,86 хх бүтээлийг орчуулгын бүтээл ангилалд 2023-2024 оны хичээлийн жилийн Б цагт Д.Бадмаанямбуу, 3 бүлэг, 3.6 хх, Ш.Эгшиг, 4 бүлэг, 2.7 хх, Л.Солонго, 6 бүлэг, 3.9 хх, А.Дуламсүрэн, 7 бүлэг, 2.2 хх, Б.Нэргүйжаргал, 8 бүлэг, 5.2 хх, П.Уянга, 9 бүлэг, 3.6 хх, Б.Гэрэлт-Ирээдүй, 10 бүлэг, 2.7 хх тооцох
- АСТ- Б.Аззаяа, “Өмнөд болон зүүн бүс нутаг дахь руни бичгийн судалгаа”, 2023.01- 2023.12. P2022-4373. МУИС-ийн дотоод төсөл, залуу судлаачийн багийн төслийг гэрээнд заасан үүргийг амжилттай биелүүлж, Scopus санд бүртгэлтэй БНТУлсын “Турк хэлний хүрээлэн(Türk Dil Kurumu)”-ээс эрхлэн гаргадаг “BELLETEN Yearbook of Turkic Studies” сэтгүүлд өгүүлэл хэвлэгдэх хариу E-63434571-622.03-21792 тоот албан бичгээр 2024.04.30-ны өдөр ирсэн тул төслийг хаах саналыг дэмжив.
- УЗУСТ-ээс эрхэлж гаргах сэтгүүлийн 3 жилийн хугацаанд бойжуулж, дугаарыг тогтвортой гаргасны дараа Эрдмийн зөвлөлөөр МУИС-ийн сэтгүүлд дэвшүүлэх эсэх талаар хэлэлцэхээр тогтов.