ХУС-ын Эрдмийн зөвлөлийн хурлын мэдээ.
Хүмүүнлэгийн ухааны салбарын Эрдмийн зөвлөлийн хурал 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 15.00 цагт МУИС-ийн 2-р байрны 307 тоот өрөөнд хуралдав.
Хурлаар дараах асуудлыг шийдвэрлэв.
БШУЯ-ны ШУТС-д МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын багш нарын мэдүүлж буй дараах гурван төслийг ХУС-ын эрдмийн зөвлөлийн гишүүд хэлэлцэж дараагийн шатанд явуулахаар санал нэгтэй дэмжив.
- Түүхийн тэнхимийн багш, доктор О.Оюунжаргалын удирдах “Манж Чин улс ба Монголчууд” сэдэвт суурь судалгааны төсөл,
- Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш, доктор Ж.Ганбаатар удирдах “Монгол хэлний авиалбарын хувьслын судалгаа” сэдэвт суурь судалгааны төсөл,
- Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш, доктор О.Дэмчигмаагийн удирдах “Монгол Данжуурын хуучирсан болон түүхэн үг хэллэгийн судалгаа” сэдэвт суурь судалгааны төсөл болно.
- ЕСТ-ийн ахлах багш Б.Пүрэвсүрэн, цагийн багш, Гадаад хэл шинжлэл хөтөлбөрийн докторант Ц.Сэлэнгэ, магистрант Т.Батцэцэг нарын хамтарсан МУИС-ийн Ерөнхий суурийн ИСПАНИ ХЭЛ 1 (SPAN100) хичээлээр үзэх Испани хэл /Анхан шат/ сурах бичиг зохиох төслийн саналыг дэмжиж дараагийн шатанд явуулав.