Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль

ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хурлын мэдээлэл

Хэлэлцсэн асуудал

  1. Ази судлалын тэнхимийн эрхлэгч, дэд профессор Гонгорын Элдэв-Очирын ажилласан хугацааны тайлан /Тэнхимийн эрхлэгчээр 2022.10.18-ны өдрөөс томилогдсон. 2022.10.25 Б/491/
  2. Ази судлалын тэнхимийн профессор Сүхээгийн Баттулга нь Канад улсад болох Монгол судлалын ЭШ-ний хуралд оролцох, илтгэл хэлэлцүүлэх тул 2024.10.14-31-ний өдрийг дуустал ажлын 14 өдрийн цалинтай чөлөө хүсэх тухай
  3. Антропологи, археологийн тэнхимийн дэд профессор Ичинхорлоогийн Бямбабаатар Австрали улсад сургалтад хамрагдах тул 2024.10.14-2024.11.15-ны өдрийг хүртэл ажлын 25 хоног цалинтай чөлөө хүсэх тухай
  4. Антропологи, археологийн тэнхимийн профессор Лхамсүрэнгийн Мөнх-Эрдэнийн ажил байдлын тухай
  5. Химийн тэнхимийн дэд профессор Бүрэнжаргалын Мөнхжаргалд эрүүл мэндийн шалтгааны улмаас 2024.10.02-2025.09.01 хүртэл 11 сар цалингүй чөлөө олгох тухай
  6. Сонгон шалгаруулалтын дүнгээр тэнцсэн Баатарын Бадамгаравыг Химийн тэнхимийн лаборантын орон тоон дээр 2024.10.02-ны өдрөөс эхлэн туршилтын хугацаагаар ажиллуулах тухай /Д.Номин-Эрдэнэ өөрийн хүсэлтээр 2024.10.05-аас ажлаас чөлөөлөгдөж буй/
  7. Цаг уур, ус судлалын тэнхимийн дэд профессор Эрдэнэбаярын Мөнхцэцэгт 2024.09.16-ны өдрөөс 3 жилийн хугацаатай цалингүй чөлөө олгох тухай
  8. Оны шилдэг багш, Оны шилдэг судлаач багш, Оны шилдэг залуу багшид нэр дэвшүүлэх тухай

Хурлын шийдвэр:

  1. Ази судлалын тэнхимийн эрхлэгч, дэд профессор Гонгорын Элдэв-Очир тэнхимийн эрхлэгчээр ажилласан хугацааны тайлангаа хэлэлцүүлж хангалттай хэмээн дүгнэгдсэн тул 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2 /хоёр/ жил үргэлжлүүлэн ажиллуулах;
  2. Ази судлалын тэнхимийн профессор Сүхээгийн Баттулгад 2024 оны 10 дугаар сарын 14-31-ний өдрийг дуустал ажлын 14 өдрийн цалинтай чөлөө олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
  3. Антропологи, археологийн тэнхимийн дэд профессор Ичинхорлоогийн Бямбабаатарт 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ажлын 25 өдрийн цалинтай чөлөө олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
  4. Антропологи, археологийн тэнхимийн профессор Лхамсүрэнгийн Мөнх-Эрдэнийн асуудлыг хэлэлцсэн хурлын тэмдэглэл, өөрийнх нь тайлбарыг ЗХНГ-т хүргүүлэх,
  5. Химийн тэнхимийн дэд профессор Бүрэнжаргалын Мөнхжаргалд эрүүл мэндийн шалтгааны улмаас 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 11 /арван нэг/ сарын цалингүй чөлөө олгож, НДШ төлөлтийг хувь хүн өөрт нь хариуцуулах;
  6. Сонгон шалгаруулалтын дүнгээр тэнцсэн Баатарын Бадамгаравыг Химийн тэнхимийн лаборантын орон тоон дээр 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн туршилтын хугацаагаар ажиллуулах;
  7. Цаг уур, ус судлалын тэнхимийн дэд профессор Эрдэнэбаярын Мөнхцэцэгт бүтээлийн чөлөөний хугацаанд гүйцэтгэсэн тайлангаа 2024 оны 10 сарын 15-ны дотор БУС-ын ЭЗ-өөр хэлэлцүүлэх, хэлэлцүүлээгүй тохиолдолд холбогдох журмын дагуу дараагийн арга хэмжээ авах;
  8. Оны шилдэг багшид: Б.Бат /Эдийн засгийн тэнхимийн дэд профессор/

Б.Жаргалан /Антропологи, археологийн тэнхимийн ахлах багш/

 Оны шилдэг судлаач багшид: 

Ц.Төрбат /Антропологи, археологийн тэнхимийн дэд проф/

Д.Эрдэнэбулган /Эдийн засгийн тэнхимийн дэд проф/

Д.Халиун /Эдийн засгийн тэнхимийн дэд профессор/

Г.Бямбахүү /Газар зүйн тэнхимийн дэд профессор/

Ж.Ванчинхүү /Физикийн тэнхимийн профессор/

Д.Рэнцэнмядаг /Химийн тэнхимийн дэд профессор/

Шилдэг оюуны өмч бүтээгчид: 

Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэд профессор С.Батхишиг, Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн дэд профессор С.Дашдэжид нарын “Гэсэрийн туужийн хэл, уран зохиолын судалгаа”, МУИС 2023 бүтээлийг тус тус дэвшүүлж, холбогдох материалыг ажлын хэсэгт хүргүүлэхээр шийдвэрлэв.