ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Биологийн тэнхимийн эрхлэгч Л.Ариунцэцэгийн бүтээлийн чөлөөтэй байх хугацаанд дэд профессор Ө.Баярсайханыг тэнхимийн эрхлэгчийг түр орлон гүйцэтгэгчээр 2024.09.23-ны өдрөөс хавсран ажиллуулах тухай
- Антропологи, археологийн тэнхимд гэрээт профессороор Д.Бум-Очир, гэрээт дэд профессороор Эдийн засгийн тэнхимийн С.Даваасүрэн, Н.Ууганбаатар нарыг ажиллуулах тухай
- Социологи, нийгмийн ажлын тэнхимийн багш Баттулгын Нандинцэцэг 2024.10.12-2024.11.09-ний өдрийг хүртэл ажлын 20 хоног Австралийн Queensland-ИС-д тэтгэлэгт хамрагдах ажлаар явах тул цалинтай чөлөө хүсэх тухай
- Багш, ажилтнуудад 2023-2024 оны хичээлийн жилийн ажлын гүйцэтгэл, ажлын үр дүнг үндэслэн мөнгөн урамшуулал олгох тухай
Хурлын шийдвэр:
- Биологийн тэнхимийн дэд профессор Өөдөсийн Баярсайханд Биологийн тэнхимийн эрхлэгчийн албан үүргийг 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс Л.Ариунцэцэгийн чөлөөтэй байх хугацаанд хавсран гүйцэтгүүлэх;
- 2024-2025 оны хичээлийн жилд:
Гэрээт профессороор гэрээ байгуулан ажиллуулах багш:
- Дуламын Бум-Очир /Антропологи, археологи/
Гэрээт дэд профессороор гэрээ байгуулан ажиллуулах багш нар:
- Содномдаржаагийн Даваасүрэн /Эдийн засаг/
- Нинжбатын Ууганбаатар /Эдийн засаг/
- Социологи, нийгмийн ажлын тэнхимийн багш Баттулгын Нандинцэцэгт 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл ажлын 20 /хорь/ өдрийн цалинтай чөлөө олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
- 2023-2024 оны хичээлийн жилийн ажлын гүйцэтгэл, ажлын үр дүнг үндэслэн мөнгөн урамшуулал олгох тухай дүнг нэгтгэн ЗХНГ-т хүргүүлэхээр тус тус шийдвэрлэв.