Хүмүүнлэгийн ухааны салбарын бакалаврын оюутны эрдэм шинжилгээний хурал болов
2024 оны 4-р сарын 23-24-ний өдрүүдэд ХУС-ийн бакалаврын оюутны эрдэм шинжилгээний хурлыг хэлний болон хэлний бус гэсэн хоёр салбарт амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
Хэлний салбарын оюутны эрдэм шинжилгээний хуралд 11 оюутан илтгэлээ хэлэлцүүлснээс
- I байр: Турк хэл, орон судлалын III түвшний оюутан Б.Энхзул “Монголын руни бичгийн бага дурсгалын бичлэгийн нэгэн онцлог”
- II байр: Турк хэл, орон судлалын IV түвшний оюутан Ж.Түмэндэмбэрэл “Кутадгу билиг сурвалж дахь“kenç kiçig” хэмээх хоршоо үгийн тухай”
- III байр:Япон хэлний орчуулга хөтөлбөрийн IV түвшний оюутан Д.Даваадорж “Улаанбаатар хотын хэл шинжлэлийн ландшафт дахь англи хэлний тархалтыг судлах нь” илтгэлээр тус тус шалгарав.
Хэлний бус салбарын оюутны эрдэм шинжилгээний хуралд 7 оюутан илтгэлээ хэлэлцүүлснээс
- I байр: Түүхийн хөтөлбөрийн III түвшний оюутан Л.Дарамдорж “МУКАДДИМАТ АЛ-АДАБ толь бичиг дэх Цагадайн улсын худалдаа арилжаанд холбогдох монгол үг хэллэгүүд”
- II байр: Түүхийн хөтөлбөрийн IV түвшний оюутан Б.Буяндэлгэр “ ‘Тургайн талын тулаан’-д Монголын талаас цэрэг удирдаж оролцсон цэргийн ноёныг тодруулах нь”
- III байр: Шашин судлал хөтөлбөрийн III түвшний оюутан А.Дөлгөөн “Буддист оюутнуудын сүсэг бишрэлийг хэмжихэд ‘Шашинлаг зан төлөвийн төвлөрлийн хэмжүүр’-ийг ашигласан нь”
- IV байр: Урлаг судлал хөтөлбөрийн II түвшний оюутан Б.Ариунзул “Монголын баримтат ба гудамжны гэрэл зурагт нийгэм судлалын салбарын зарим онолыг тусган шинжлэх нь” сэдэвт илтгэлээр тус тус шалгарлаа.
Оюутнуудын илтгэлийг судалгааны ажлын үр дүн, ач холбогдол, судалгааны арга барилд суралцсан байдал, илтгэх ур чадвар зэргээр дүгнэв.
Хуралд оролцсон оюутнуудын судалгааны ажилд амжилт хүсье.