2024 оны 4-р сарын 25-ны өдөр болж өндөрлөв. Тус хуралд Гадаад хэлний орчуулга, Гадаад хэл шинжлэл, Олон улс, орон судлал, Гадаад хэлний боловсрол хөтөлбөрийн ахисан түвшиний суралцагчид судалгааны ажлаа хэлэлцүүлснээс Их Британи Америк судлалын тэнхимийн дэд профессор М. Даариймаа доктор, Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн дэд профессор Г. Галбаяр доктор нарын удирдагчтай магистрант М. Оюумаа, “Эртний англи хэлээр бичигдсэн “Беовульф” тууль дахь төв евразийн соёлын асуудлууд”сэдвээр илтгэл тавьж тэргүүн байр эзэллээ.
Харин дэд байрыг Ц.Отгонсүрэн докторын удирдсан магистрант Б.Цэнгэлбаяр “Англи хэлний давхар нэр бүхий хэлхцийн монгол орчуулгад хийсэн тоон шинжилгээ” сэдвээр, гуравдугаар байрыг М.Даариймаа докторын удирдсан магистрант Д.Оюунмарт “Даалгаварт суурилсан арга ашиглан англи хэлний ярих ур чадварыг хөгжүүлэх нь”, сэдвээр тус тус илтгэл тавьж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.