Шинжлэх Ухааны сургуулийн Хүмүүнлэгийн Ухааны салбарын, Ахисан түвшний суралцагчдын эрдэм шинжилгээний хурал боллоо
МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Ахисан түвшний суралцагчдын эрдэм шинжилгээний хурал 2024 оны 4 сарын 26-нд боллоо. Хуралд тус салбарын магистрант, докторантууд өөрсдийн хийж буй судалгааны чиглэлээр илтгэл хэлэлцүүлсэн.
Түүхийн тэнхмийн докторант Ц.Энхжаргал “Улс ардын аж ахуй, соёлын хөгжүүлэх төлөвлөгөө, түүний хэлбэр”, ФШСТ-ийн магистрант Б.Баатарзоригт Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буй эрчүүдийн албадан сургалт ба эдгэрлийн зан үйлийг экзистенциализмын үүднээс шинжлэх нь”, МХХШТ-ийн магистрант Ц.Үржин Монгол бичгээр унших чадварыг нүдний хөдөлгөөн уншигч төхөөрөмжөөр турших нь, УЗУСТ-ийн докторант М.Ганхуяг. Орон хийдийн магтаалын монгол уламжлал ИБАС-ын тэнхмийн магистрант М.Оюумаа “Эртний англи хэлээр бичигдсэн “Беовульф” тууль дахь Төв Евразийн соёлын асуудлууд” сэдэвт илтгэлүүдийг хэлэлцүүллээ.
Хуралд Түүхийн тэнхмийн докторант Ц.Энхжаргал тэргүүн байр, УЗУСТ-ийн докторант М.Ганхуяг II байр тус тус эзлэн дараагийн шатны илтгэлийн уралдаанд оролцохоор шалгарлаа.
Эрдэм шинжилгээний хуралд оролцсон нийт суралцагсдынхаа цаашдын судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье!