МУИС-д анх эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан 80 жилийн ойн хүрээнд “Шинжлэх ухаан, технологийн сэргэлт: Их сургуулийн бодлого” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 4 сарын 23-наас 25 -ны өдрүүдэд зохион байгууллаа.
Энэ хүрээнд ХУС-аас зохион байгуулсан эрдэм шинжилгээний салбар хуралдаан 4 сарын 24-ний өдрийн 14:00 цагаас МУИС-ийн 1-р байрны 320 тоот өрөөнд болов.
Тус хуралд дараах илтгэлийг хэлэлцүүлж ХУС-аас гаргасан суурь судалгааны бүтээлийн үзэсгэлэнг толилууллаа.
Илтгэл хэлэлцүүлсэн багш нар, эрдэмтэн судлаачид, хуралд оролцсон ахмад багш нараас цаашид ХУС-ын суурь судалгааг хөгжүүлэхэд санхүүжилтийн асуудал болон төрийн бодлого, судалгааны шинэ чиг хандлага чухал болохыг онцгойлон дурдаж, тодорхой санал, дүгнэлт боловсруулж гаргахаар боллоо.