ШУС-ийн Ази судлалын тэнхимийн япон судлалын хамт олон Япон Улсын The Japan Foundation (Япон Сан)-гийн “Хилийн чанад дахь япон хэлний сургалтын байгууллагыг дэмжих хөтөлбөр”-т хамрагдаж, нийт 200,000 иенийн санхүүжилт бүхий 70 орчим япон хэлний ном сурах бичиг хүлээн авлаа.
Япон судлалын салбар 2010 оноос хойш 5 дахь удаагаа уг хөтөлбөрт хамрагдаж байна. Япон сангийн энэ дэмжлэг нь Монгол улсад япон хэлний сургалт, судалгааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн билээ.
Энэ удаагийн хөтөлбөрөөр бакалаврын түвшний суралцагчдад зориулсан япон хэлний сурах бичиг, япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад бэлтгэх бүх түвшний гарын авлага, түүнчлэн Японы түүх, улс төр, гадаад харилцаа, эдийн засаг, орон судлал, соёлын холбоотой сурах бичиг, аман ба бичгийн орчуулгын онол, арга зүйн хэрэглэгдэхүүн, мөн ахисан түвшний суралцагчдад зориулсан судалгааны арга зүй, корпус хэл шинжлэл, соёл, шашин судлал, уран зохиол, гадаад хэлний боловсрол чиглэлийн судалгааны ном хэрэглэгдэхүүн багтсан байна.