“Боловсролын тулгамдсан асуудал, шийдэл, арга зам-2023” эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна
“Боловсролын тулгамдсан асуудал, шийдэл, арга зам” эрдэм шинжилгээний 9 дэх удаагийн хурал 2023 оны 3 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд болно. Эрдэмтэн, судлаач, багш, оюутан залуус та бүхнийг оролцохыг урьж байна.
Хурлын зорилго нь цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, их дээд сургууль, насан туршийн боловсролын хичээл, сургалт, багшийн хөгжлийн талаар бодлогын судалгааг хөгжүүлэх, боловсролын бодлогын шинжилгээний ололтыг сургалтын чанарыг дээшлүүлэхэд хэрэглэх боломж, арга зам, арга зүйг тодорхойлох, тухайн чиглэлээр үндэсний хэмжээнд нэгдсэн ойлголцол, зөвшилцлийг бий болгох, үйл ажиллагааг уялдуулах, хамтын судалгааг эрчимжүүлэхэд оршино.
ОГНОО
- Өгүүлэл хүлээн авах: 2022.12.15-2023.02.01
- Хянан магадалгаа хийх: 2023.02.01-2023.02.15
- Сайжруулсан өгүүлэл авах: 2023.02.15-2023.03.01