ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2023 оны 12 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцэх асуудал:
- Физикийн тэнхимийн ахлах багш Б.Алтанхүү МУИС-ийн ХДЖ-ын 7.2.5 дахь заалтын дагуу 2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улиралд (2024.01.02-2024.06.30) 6 сарын хугацаатай цалинтай чөлөө авах тухай
- Их Британи, Америк судлалын тэнхимийн багш Э.Ундраа 2024.02.01- 2024.06.14-ний өдрийг дуустал цалингүй чөлөө авах тухай хүсэлт. НДШ өөрөө хариуцах тухай.
- Ази судлалын тэнхимийн ахлах багш Э.Тогтуун Япон улсад зорчиж, сургалтад хамрагдах, шинэ хичээлийн хөтөлбөрт бэлтгэх шаардлагатай байгаа тул 2024.01.17-2024.02.17-ны өдөр хүртэл ажлын 22 өдрийн цалинтай чөлөө хүсэх тухай.
- БУС хариуцсан дэд захирал Б.Эрдэнэцогт нь ар гэрийн шалтгаанаар 2024.01.02-12 -ны өдрийг дуустал Унгар улсад явах болсон тул ажлын 9 хоног цалинтай чөлөө хүсэх тухай
- Их Британи, Америк судлалын тэнхимийн ахлах багш Ж.Эрдэнэбатын чөлөөний хугацаа дууссан тул 2024.01.02-ны өдрөөс үргэлжлүүлэн ажиллах тухай хүсэлт.
- Ази судлалын тэнхимийн ахлах багш Б.Дулмаагийн хугацаатай гэрээний хугацаа дуусаж байгаа тул гэрээний хугацааг сунгах тухай.
- Ази судлалын тэнхимийн ахлах багш Д.Оюунцэцэгийн чөлөөний хугацаа дууссан тул 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулах тухай
- Түүхийн тэнхимийн ахмад багш У.Гонгоржавт 1 удаагийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай хүсэлт
- Газарзүйн тэнхимийн эрхлэгчид нэр дэвшүүлэх тухай
- Нийгмийн ажлын инновац, туршилт судалгааны төв байгуулах тухай
- 2022-2023 оны жилийн 40%-с илүү гарсан цагийн тухай
- 2023 оны товч тайлан /БУС,НУС,ХУС/
Хурлын шийдвэр
- Физикийн тэнхимийн ахлах багш Баярсайханы Алтанхүүд МУИС-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 7.2.5 дахь заалтын дагуу 2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улиралд 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатай цалинтай чөлөөг олгох;
- Өөрийн хүсэлтээр Их Британи, Америк судлалын тэнхимийн багш Энхтайваны Ундраад 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг дуустал цалингүй чөлөө олгож, чөлөөтэй байх хугацааны НДШ-ийг хувь хүн өөрт нь хариуцуулах;
- Их Британи, Америк судлалын тэнхимийн ахлах багш Жамаагийн Эрдэнэбатыг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулах;
- Ази судлалын тэнхимийн ахлах багш Дашнямын Оюунцэцэгийг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулах;
- Газарзүйн тэнхимийн эрхлэгчид нэр дэвшиж олонхын санал авсан тус тэнхимийн дэд профессор Далайбаатарын Энхжаргал, дэд профессор Гантөмөрийн Бямбахүү нарын нэрсийг МУИС-ийн захиргаанд хүргүүлэх;
- ШУС-ийн харьяанд Нийгмийн ажлын инновац, туршилт судалгааны төв байгуулах тухай саналыг МУИС-ийн захиргаанд хүргүүлэх;
- Ази судлалын тэнхимийн ахлах багш Баттөмөрийн Дулмаагийн хугацаатай гэрээг энгийн гэрээ рүү шилжүүлж байгуулах;
- БУС хариуцсан дэд захирал Бат-Оршихын Эрдэнэцогтод 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 12-ны өдрийг дуустал ажлын 9 хоног цалинтай чөлөө олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
- 2022-2023 оны хичээлийн жилийн танхимын сургалтын “А” цагийн 40 хувиас илүү гүйцэтгэсэн цагийн хөлсний 50 хувийг олгохоор тус тус шийдвэрлэв.


