ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийнхурлын мэдээлэл
Хэлэлцэх асуудал:
- Физикийн тэнхимийн лаборант Сүхбаатарын Энхтөр 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тухай
- Европ судлалын тэнхимийн эрхлэгч Намсрайн Мөнхийн ажлын тайлан /2022.06.15-ны өдрөөс тэнхимийн эрхлэгчээр томилогдсон/
- Европ судлалын тэнхимийн франц хэлний зочин багш Лори Куртуа, чех хэлний зочин багш Ивона Петрусова, унгар хэлний зочин багш Саролта Папай нарын гэрээг сунгаж, 2024-2025 оны хичээлийн жилд үргэлжлүүлэн ажиллуулах тухай
- Антропологи, археологийн тэнхимийн дэд профессор Чунагийн Амартүвшин 2024 оны 05 дугаар сарын 10-24-ний хооронд ОУ-ын хээрийн судалгааны ажлаар явах тул 14 хоногийн хугацаатай чөлөө хүсэх тухай
- ШУС-ийн гадна талбайн үйлчилгээний ажилтнаар туршилтын хугацаагаар ажилласан Ганцогтын Эрдэнэчулууныг үргэлжлүүлэн ажиллуулах тухай
- Туршилтын хугацаанд ажиллаж байгаа үйлчлэгч Мягмаржавын Пүрэвсүрэнг 2024.05.15-ны өдрөөр гэрээний хугацааг дуусгавар болгох тухай
- БУС-д шинээр үйлчлэх авах хүртэлх хугацаанд үйлчилгээний ажилтан Долгормаагийн Уранчимэгийг хавсран ажиллуулах тухай
Хурлын шийдвэр:
- Өөрийн нь хүсэлтээр Физикийн тэнхимийн лаборант Сүхбаатарын Энхтөрийг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох;
- Европ судлалын тэнхимийн эрхлэгч, дэд профессор Намсрайн Мөнх тэнхимийн эрхлэгчээр ажилласан хугацааны тайлангаа хэлэлцүүлж хангалттай хэмээн дүгнэгдсэн тул 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2 жил үргэлжлүүлэн ажиллуулах;
- Европ судлалын тэнхимийн саналыг үндэслэн франц хэлний зочин багш Лори Куртуа, чех хэлний зочин багш Ивона Петрусова, унгар хэлний зочин багш Саролта Папай нарын гэрээг сунгаж, 2024-2025 оны хичээлийн жилд үргэлжлүүлэн ажиллуулах;
- Антропологи, археологийн тэнхимийн дэд профессор Чунагийн Амартүвшинд 2024 оны 05 дугаар сарын 10-24-ний хооронд 14 хоногийн хугацаагаар цалинтай чөлөө олгох; /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
- Туршилтын хугацаагаар ажиллаж хангалттай гэж дүгнэгдсэн тул Ганцогтын Эрдэнэчулууныг гадна талбайн үйлчилгээний ажилтнаар 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулах /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
- Туршилтын хугацаанд ажиллаж байгаа үйлчлэгч Мягмаржавын Пүрэвсүрэнгийн гэрээний хугацааг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөр дуусгавар болгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/
- БУС-д шинээр үйлчлэгч авах хүртэлх хугацаанд Долгормаагийн Уранчимэгийг 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс хавсран гүйцэтгүүлж, ХДЖ-ын 22.7 дахь заалтын дагуу үндсэн цалингийн 40% нэмэгдэл хөлс олгуулахаар /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/ тус тус шийдвэрлэв.


