ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцэх асуудал:
- Газарзүйн тэнхимд туслах ажилтан авах тухай
- Антропологи-Археологийн тэнхимийн дэд профессор Шагдарын Уранчимэг, Мягмарын Эрдэнэ нар нь 2024.06.30-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт /тэтгэвэрт гарах/
- ГХСТ-ийн ахлах багш Бүргэдийн Мөнхцэцэгийн 2024.07.01-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдөх хүсэлт /тэтгэвэрт гарах /
- А цагийн гүйцэтгэл /нэгтгэл/
- Биологийн тэнхимийн дэд профессор Б.Мижиддоржид буцалтгүй тусламж олгох тухай хүсэлт
Хурлын шийдвэр:
- 2024-2025 оны хичээлийн жилийн намрын улирлаас ажиллуулахаар Газарзүйн тэнхимд тэнхимийн туслах ажилтны 1 үндсэн орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлуулах;
- Өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт гаргасан Антропологи, археологийн тэнхимийн дэд профессор Шагдарын Уранчимэг, дэд профессор Мягмарын Эрдэнэ нарыг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох;
- Өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт гаргасан Гадаад хэл, сургалтын төвийн ахлах багш Бүргэдийн Мөнхцэцэгийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох;
- Биологийн тэнхимийн санал, ХДЖ-ын 23.1.4 дэх заалтыг үндэслэн багш Б.Мижиддоржид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох /Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар/ -оор тус тус шийдвэрлэв.


