ШУС-ийн Захиргааны зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөх, тэнхимийн эрхлэгчийг томилох тухай
- Дадлагажигч багшийн тайланг хэлэлцэх, багшийн зэрэглэлд дэвшүүлэн ажиллуулах тухай
- Европ судлалын тэнхимийн эрхлэгчийн ажилласан хугацааны тайланг тэнхимээр хэлэлцүүлсэн тухай
- Лаборантыг ажлаас чөлөөлөх тухай
- Багштай байгуулах хөдөлмөрийн гэрээний төсөлд санал өгөх тухай
- Хасагдах болзол хангасан бакалавр, магистрант, докторант суралцагчийг сургуулиас чөлөөлөх тухай
Хурлын шийдвэр:
- Математикийн тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөх, тэнхимийн эрхлэгчийг томилуулах тэнхимээс ирүүлсэн саналыг МУИС-ийн захиралд уламжлахаар хэлэлцэн шийдвэрлэв.
- МУИС-д профессор багш ажиллуулах журмын 7.3 дахь заалтын дагуу тайлангаа хэлэлцүүлсэн Монгол хэл хэлшинжлэлийн тэнхимийн дадлагажигч багш Б.Энхсувдыг багшийн зэрэглэлд дэвшүүлэн ажиллуулах тэнхимийн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
- Европ судлалын тэнхимийн эрхлэгч С.Булгантамирын ажлыг хангалттай гэж үнэлсэн тэнхимийн хурлын тэмдэглэлийг тайлангийн хамт ЗХНГ-т хүргүүлэхээр шийдвэрлэв.
- Өөрийнх нь хүсэлт, өөр ажилд шилжин ажиллах болсон Эдийн засгийн тэнхимийн лаборант Б.Батдэлгэрийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэв.
- Холбогдох тэнхимээс ирүүлсэн санал, МУИС-ийн Сургалтын журмын 4.11.3.2 заалтад /сургуулиас хасах/ хамрагдсан БУС, НУС, ХУС-ын нэр бүхий бакалавр, магистр, докторын суралцагчдыг сургуулиас чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
- МУИС-ийн Багштай байгуулах хөдөлмөрийн гэрээний төсөлд тэнхим болон багш нараас өгсөн саналыг нэгтгэн ЗХНГ-т хүргүүлэхээр шийдвэрлэв.


