ШУС-ийн Захиргааны зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын мэдээлэл
Хэлэлцсэн асуудал:
- Ази судлалын тэнхимийн багш Б.Аръяажавт цалингүй чөлөө олгох тухай
- Ази судлалын 8 хөтөлбөр, Европ судлалын 5 хөтөлбөр, Их Британи, Америк судлалын 3 хөтөлбөрийг 2020-2021 онд Үндэсний магадлан итгэмжлэлд оруулах тухай
- Туршилтын хугацаа нь дууссан Эдийн засгийн тэнхимийн багш С.Даваасүрэн, З.Баасандорж нарыг жинхлүүлэн ажиллуулах
- Дэд профессор Н.Ууганбаатарыг хоёр тэнхимд харьяалалтай ажиллуулах тухай
- Химийн тэнхимд туслах ажилтан авах сонгон шалгаруулалт зарлуулах тухай
- Химийн тэнхимийн профессор О.Болормаагийн ирүүлсэн өргөдлийн тухай
- Буцалтгүй тусламж олгох тухай
- Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимд багш авах тухай
Хурлын шийдвэр:
- БНТУ-д докторантурт суралцах болсон Ази судлалын тэнхимийн багш Б.Аръяажавт 4 жилийн хугацаатай цалингүй чөлөө олгож НДШ-ийг ХДЖ-ын 7.3.7-д зааснаар төлөх асуудлыг шийдвэрлэв.
- Ази судлалын 8 хөтөлбөр, Европ судлалын 5 хөтөлбөр, Их Британи, Америк судлалын 3, нийт 16 хөтөлбөрийг 2020-2021 онд Үндэсний магадлан итгэмжлэлд оруулах асуудлыг дэмжиж, хурлын шийдвэр, албан тоотыг БМИҮЗ-д хүргүүлэхээр шийдвэрлэв.
- МУИС-д профессор багш ажиллуулах журмын 7.3 дахь заалтын дагуу тайлангаа хэлэлцүүлсэн Эдийн засгийн тэнхимийн дадлагажигч багш З.Баасандоржийг жинхлүүлэн ажиллуулах тэнхимийн саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
- Өөрийнх нь хүсэлт болон МУИС-д профессор багш ажиллуулах журмын холбогдох заалт, Эдийн засгийн тэнхимийн багш нарын олонхын дэмжсэн саналаар дэд профессор Н.Ууганбаатарыг Эдийн засаг, Математикийн тэнхимд давхар харьяалалтай ажиллуулах асуудлыг дэмжиж ЗХНГ-т уламжлахаар шийдвэрлэв.
- Органик химийн лабораторийн лаборант М.Нямжаргалыг дотоод шилжилтээр Химийн тэнхимийн туслах ажилтнаар шилжүүлэн ажиллуулах шийдлийг ЗХНГ-т уламжлахаар шийдвэрлэв.
- Үйлчилгээний ажилтан Д.Наранжаргалд ХДЖ-ын 8.2.1.4 дэх заалтыг үндэслэн нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэв.
- Шинээр багш авах сонгон шалгаруулалтаар МУИС-д багшаар ажиллах болзол хангасан Б.Түвшинтөрийг Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимд дадлагажигч багшаар авах асуудлыг дэмжиж ЗХНГ-т уламжлахаар шийдвэрлэв.


