Mongolian Journal of English Language and Culture сэтгүүлд өгүүлэл хүлээн авна - МУИС, Шинжлэх ухааны сургууль

Mongolian Journal of English Language and Culture сэтгүүлд өгүүлэл хүлээн авна

Сэтгүүлийн нэр: Mongolian Journal of English Language and Culture

МУИС-ШУС-Хүмүүнлэгийн ухааны салбарын Их Британи, Америк судлалын тэнхимээс олон улсын ISSN: 2410-1389 дугаартайгаар жил бүр эрхлэн гаргадаг тус сэтгүүл нь англи хэл заах аргазүй, хэл шинжлэл, орчуулгазүй, Англи, Америк орон судлал, соёл судлалын чиглэлээр англи хэлээр эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авч хөндлөнгийн давхар хянан магадлагаа хийн, шаардлага хангасан өгүүллийг хэвлэн нийтэлдэг. 2021 оны 5-р сард хэвлэгдэх дугаартаа өгүүлэл хүлээн авна.

  • Эрдэм шинжилгээний өгүүлэл болон бусад мэдээллийг issn24101389@gmail.com хаягаар хүлээн авна. Илгээж буй өгүүлэл нь хавсралтад дурьдсан “Эрдэм шинжилгээний бичигт тавигдах ерөнхий шаардлага”-г хангасан байх шаардлагатай.

Хугацаа: 2020 оны 11-р сарын 1-с 2021 оны 3-р сарын 15 хүртэл

  • Илгээсэн өгүүллийг бүтцийн болон техникийн шаардлага хангасан эсэхийг хянасны дараа мэргэжлийн хянан магадлагаанд илгээх эсэхийг мэдэгдэнэ.

Хугацаа: 2021 оны 3-р сарын 15 хүртэл

/Техникийн шаардлага хангасан өгүүллийн зохиогч(ид) хянан магадлагааны зардал 30,000 төгрөгийг урьдчилж төлсөнөөр хянан магадлагаа хийх боломжтой болно. Өгүүлэл сэтгүүлд хэвлүүлэх шаардлага хангасан хангаагүй аль ч тохиолдолд дээрх төлбөрийг буцаан олгохгүй./

  • Техникийн шаардлага хангасан бичвэрийг редакцийн зөвлөлийн гишүүд, хөндлөнгийн шинжээчид уншиж, хянана.

Хугацаа: 2021 оны 3-р сарын 15-с 2021 оны 4-р сарын 15 хүртэл

  • Хянан магадлагаа хийсний дараа зохиогч(ид) өгүүлэлдээ шаардлагатай засварыг оруулна.

Хугацаа: 2021 оны 4-р сарын 15-с 2021 оны 5-р сарын 1 хүртэл

  • Сэтгүүлийн редакц эцсийн байдлаар шаардлага хангасан өгүүллүүдийг хэвлэлтэд бэлтгэж, сэтгүүлийг хэвлүүлнэ.

Хугацаа: 2021 оны 5-р сарын 1-с 2021 оны 5-р сарын 15 хүртэл
Сэтгүүлийн редакцтай холбоо барих:
Утасны дугаар: 77307730 (2238); 88039327;
Цахим  хаяг: issn24101389@gmail.com
Хаяг: МУИС, Хичээлийн 2-р байр 400, 401 тоот, Их Британи, Америк Судлалын Тэнхим

Эрдэм шинжилгээний өгүүлэлд тавигдах ерөнхий шаардлага

  1. Бүтцийн шаардлага-Өгүүлэл нь
  • Өгүүллийн нэр
  • Зохиогчийн мэдээлэл
  • Товч агуулга,
  • Түлхүүр үг
  • Удиртгал /судалгааны зорилго, асуулт, арга, хэрэглэгдэхүүн/
  • Судалгааны үндсэн хэсэг
  • Судалгааны үр дүн
  • Дүгнэлт
  • Номзүй
  • Хавсралт /шаардлагатай бол/ гэсэн хэсэгтэй байна.
  1. Техникийн шаардлага:

Өгүүллийн нэр

Англи хэлээр, том үсгээр бичнэ.
Сэтгүүлийн албан ёсны хэл Англи хэл.
Зохиогчийн мэдээлэл

Сэдвийн доор зохиогчийн нэрийг овгийн эхний үсгийн хамт бичиж 1 гэж дугаарлаад эхний нүүрний доод хэсэгт харъяалагдах байгууллагын нэр, зохиогчийн эрдмийн зэрэг, цолыг бичих ба  бусад албан тушаал, цол, гавъяа шагналыг бичихгүй.  Олон зохиогчтой тохиолдолд нэр бүрийг тоон тэмдэгтээр ялган тэмдэглэнэ. Зохиогч бүр өөрийн нэрийг латин үсгээр бичиж, судалгааны өгүүлэл болон шүүмж мэдээллийн гарчгийг англиар орчуулж ирүүлнэ. /*Доктор Ph.D, МУИС, ШУС, Хүмүүнлэгийн Ухааны Салбарын Ази судлалын тэнхим/

Товч агуулга Өгүүллийн агуулгыг товчлон 100-150 үгэнд багтаан бичнэ.
Түлхүүр үг 5-8 түлхүүр үг хэрэглэнэ. Түлхүүр үг нь нэр үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна.
Цаасны хэмжээ A4  (210mm x 297mm) хэмжээтэй 8-15 нүүр
Үсгийн фонт Үндсэн өгүүлэл Times New Roman regular, өгүүллийн хураангуй Times New Roman italic
Үсгийн өндөр Гарчиг 14pt; зохиогчийн нэр, хураангуй 11pt, italic; ерөнхий агуулга, хүснэгтийн тайлбар, агуулга нь 12pt өндөртэй үсгээр бичигдсэн байна. График, диаграмм, зургийн тайлбарыг 11pt өндөртэй үсгээр бичнэ.
Ашигтай талбайн хэмжээ (margins) Тop 2 см, Bottom 2 см, Right 2 см, Left 2 см; мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ. Header, footer цэс ашиглахгүй, хуудасны дугаар тавихгүй, мөр хоорондын зай 1 байна. Өгүүллийн хураангуй болон түлхүүр үг нийтдээ нэг tab/догол мөр зайд бичигдэнэ.
Эшлэл – Эшлэл авсан хэсгийн ард дугуй хаалтанд уг бүтээлийн зохиогчийн нэр, хэвлэгдсэн он, ишлэл авсан хэсгийн хуудасны дугаарыг бичнэ. Жишээ нь: (Ц.Шагдарсүрэн, 1991:37-43)

– Эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдсэн бүтээлээс эшлэл авсан бол зохиогчийн овог, нэр, өгүүллийн бүтэн нэр, өгүүлэл хэвлэгдсэн эмхэтгэл, сэтгүүл, ном, сонины нэр, хэвлэгдсэн он, дугаарыг бичнэ. Жишээлбэл: Туяа Ш., Орос, монгол бүүвэйн дууны хэл соёлын онцлог, “Гадаад хэл соёл судлал” МУИС, ГХСС-ийн ЭШБ, 2014 № 410 (18).

– Цахим сүлжээнээс болон компакт дискээс авч хэрэглэсэн ном, сонин, сэтгүүл зэрэг эх сурвалжийг дараалуулахдаа ердийн эх сурвалжтай адил зарчим баримтлах буюу овог, нэр, гарчгийн эхний үг зэргийн цагаан толгойн дарааллыг харгалзана. Ямар ч тохиолдолд дан ганц сүлжээний хаяг хэрэглэж болохгүй.

Хүснэгт, график, зураг, схем Дүрслэлийг хуудасны төвд, нэрийг доор нь байрлуулж дугаарласан байна. Жишээ нь:
Ном зүй – Ном зүйд орсон бүтээлийг монгол, гадаад хэлээрх болон цахим эх сурвалж гэсэн дарааллаар жагсааж дугаарлана.

– Өгүүллийн төгсгөлд зөвхөн эшлэл авсан ном, зохиолын нэрсийг зохиогчийн нэрийн цагаан толгойн дэс дарааллаар бичнэ. Жишээлбэл, Шагдарсүрэн Ц.(1991), Монголчуудын утга соёлын товчоон, УБ.Шинжлэх ухааны хэвлэлийн “Эрдэм” пүүс.

– Эшлэл аваагүй зохиогчийн нэрийг ном зүйд оруулахгүй.

 

III. Агуулгад тавигдах шаардлага

  • Өгүүлэл нь өмнө нь өөр сэтгүүлд бүтнээрээ болон хэсэгчлэн хэвлэгдээгүй байна. Өгүүлэл хянагдаж байх үед уг судалгааны ажлыг өөр сэтгүүлд давхар илгээх, хуралд хэлэлцүүлэхийг хориглоно.
  • Өгүүлэл нь судлаачийн ёсзүйн хэм хэмжээ, үүнд тавигдах шаардлагыг хангаж оюуны өмчийн хуулийг зөрчөөгүй байна.
  • Тухайн судалгааны чиглэлийн дагуу бичсэн, бодит хэрэгцээ шаардлагад нийцсэн, судалгаа сайтай магистрант, докторантын эрдэм шинжилгээний өгүүллийг эрдэм шинжилгээний удирдагчийн /зөвлөх профессор/ зөвшөөрөлтэйгөөр хэвлэх бөгөөд хэвлэх эсэхийг редакцийн зөвлөлийн гишүүд болон хөндлөнгийн шинжээчид хянан магадлагаа хийснээр шийднэ.
Хуваалцах